Абэ Шинзо БНАСАУ-ын туршилтыг зэмлэн буруушаажээ
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо БНАСАУ-ын лхагва гарагт явуулсан баллистик пуужингийн туршилтыг зэмлэн буруушаасан байна.
Пёньян өнөө өглөө хоёр баллистик пуужин харвасан нь НҮБ-ын тогтоолуудыг зөрчсөн хэмээн Абэ Шинзо сэтгүүлчдэд мэдээлжээ.
БНАСАУ ирэх амралтын өдрөөр АНУ-тай ажлын түвшний хэлэлцээ хийнэ хэмээн мэдэгдсэнээс нэг хоногийн дараа дээрх туршилтыг явуулсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна.