Сирид 100 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвэжээ

0

Сирид 100 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвэжээ

 

 Туркийн цэргийн ажиллагааны улмаас Сирийн хойд нутгийн 100 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн талаар НҮБ баасан гарагт мэдээлсэн байна.

 

НҮБ-ын мэдээлснээр, дүрвэсэн хүмүүсийн дийлэнх нь Хассака хот, Тал Тамер тосгоны сургуулиуд болон өөр бусад байшин барилгуудад түр хоргодож байгаа ажээ.

Туркийн лхагва гарагийн ажиллагааны улмаас 11 энгийн иргэн амиа алдсан бөгөөд амь үрэгдсэн хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна гэж хүмүүнлэгийн байгууллагууд мэдээлжээ.

Уг цэргийн ажиллагааны үеэр Курдүүд тэргүүтэй Сирийн ардчилсан хүчин болон Туркийн дэмждэг фракцын олон арван цэрэг амь үрэгдэж, Туркийн нэг цэрэг амиа алдсан байна. Ажиглагчдын үзэж буйгаар, АНУ Сириэс цэргүүдээ татсан нь Турк хил дамнасан цэргийн ажиллагаа явуулах боломжийг олгосон аж.

2011 онд эхэлсэн иргэний дайны улмаас Сирийн ихэнх бүс нутаг Засгийн газрын хяналтаас гарсан бөгөөд үүнийг Сирийн ардчилсан хүчин 2015 оноос хойш хяналтдаа оруулжээ. Сирийн ардчилсан хүчин нь "Лалын улс” бүлэглэлийн эсрэг явуулж буй АНУ-ын тэмцлийн гол холбоотнуудын нэг бол Турк улс Сирийн ардчилсан хүчний Курд босогчдыг Туркийн эсрэг ажиллагааг дэмждэг хэмээн үздэг байна. 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.