As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

“Харанга”-ын Н.Пүрэвдаш: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, улам их хичээнэ ээ

0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын мэргэжлийн рок хөгжмийн суурийг босголцсон "Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдашд МУГЖ, гитарчин Я.Одсүрэнд УГЗ цол хүртээлээ.  Ингэснээр "Харанга” хамтлагийнхан бүгд гавьяат болж байгаа юм.

Мөн энэ нь хамтлагаараа гавьяат болсон анхны тохиолдол юм байна.

Тэд урлагийн салбарт 40 гаруй, хамтлагаа байгуулалцаад 30 жилийг үдсэн ард түмний хайртай уран бүтээлчид юм. 

Я.Одсүрэн:  Хамгийн анх гитар зааж өгсөн хайртай эгчдээ баярлалаа

/"Харанга” хамтлагийн гитарчин/

-Урлагт зүтгэсэн хөдөлмөрийг маань үнэлж байгаа төр засаг, ард түмэндээ маш их баярлаж байна.  Бас тэнгэрт байгаа ээж аавдаа баярлалаа. Хамгийн анх гитар зааж өгсөн хайртай эгчдээ баярлалаа. Хайрт хань, үр хүүхдэдээ баярлалаа. Хамгийн гол нь хамт олондоо баярлалаа. Анх намайг тайзан дээр гарахад тусалж, дэмжиж байсан 10 дугаар сургуулийн багш Чүлтэмдорж, Пионерын ордны Пүрэвжав багш нар маань тэнгэрээс харж байгаа байх. Багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна.

Н.Пүрэвдаш: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, улам их хичээнэ ээ

/"Харанга” хамтлагийн бөмбөрчин/

-Харанга хамтлагийн хамт олондоо болон биднийг үргэлж сонсдог, дэмждэг үзэгчиддээ баярлалаа. Мөн өдгөө 87 насыг зооглосон хайртай ээждээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдөр өгсөн энэ шагнал хойшид илүү сайн уран бүтээл хийгээрэй гэж нэхэмжилж байгаа шагнал гэж ойлгож байна. Тийм учраас та бүхнийхээ итгэлийг алдахгүй, улам их хичээнэ ээ гэж хэлмээр байна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.