Дөрвөн жил тутамд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд Монгол Улсыг төлөөлөн оролцсон гавьяат жүжигчин, гоцлол дуучин Г.Ариунбаатар түрүүллээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа энэхүү баярт мэдээг хүргэж, "Би маш их баяртай байна. Та нартаа баярлалаа. Энэ уралдаан намайг хамгийн их сорилоо. Үнэхээр хvнд байлаа. Гэхдээ би ард нь гарсан. Тийм ээ, би урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн уралдаанаас анх удаагаа эх орондоо тэргүүн байр, алтан медалтай очих нь ээ. Аав ээж, элгэн садан, эрдэмтэн багш найз нөхөд Amaraa Aagii Aagii анддаа болон бүгдэд нь баярлалаа. Аливаа тэмцээн уралдаанд оролцход нэн чухал асуудал бол мөнгө санхүү. Намайг чинь сэтгэлээсээ ойлгож байнга туслаж дэмждэг аварга А.Сүхбат ахдаа, "Эх нутгийн иргэн" ТББ тэргүүн УИХ-ын дэд дарга, М.Энхболд ахдаа мөн "CMS group”-ийн хамт олондоо, Монголын цагдаагийн нийт бие бүрэлдэхүүндээ, Улан-Үдийн театрыхандаа дахин дахин талархаж байна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.
Н.АЗ
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
689 сэтгэгдэл