Ноцтой мэдээ.., гэнээ. Энэ ноцтой мэдээ биш!!!

1

Ноцтой мэдээ.., гэнээ. Энэ ноцтой мэдээ биш!!!

Харин ч ноцтой байсан зүйл эвлэж эвэндээ орлоо. Үндсэн хуулийн цэц маш зөв шийдвэр гаргасан.

2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа "сэмхэн” нэг үг оруулсан нь Монгол Улсад тэр дундаа эрдэс баялагийн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ямар ч боломжгүй нөхцөлийг үүсгэж олон баяжуулах, боловсруулах үйлдвэрийг хаалгаа барихад хүргэж, олон хүнийг ажилгүй болгоход хүргэсэн "Хятад” санаа шургасан НОЦТОЙ өөрчлөлт байсан.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болсон Ашигт малтмалын хуулийн заалтууд нь Монголын баялагийг түүхийгээр нь хямд үнээр, бага татвартайгаар Хятад руу зөөх гэсэн башир санаа.

Жишээ нь: Манай таван толгойн орд газрын нүүрсийг боловсруулах баяжуулах зорилготой нүүрс угаах үйлдвэр Өвөрмонголын Баяннуур аймагт 26 байдаг гэх.

Энэ үйлдвэрүүд ямар ч ордгүй, зөвхөн манай нүүрсийг л хямд үнээр, багахаан татвараар л зөөж өөрийн иргэдээ ажлын байртай болгох, өөрийн нутагтаа нэмүү өртөг шингээх л туйлын хүсэлтэй.

Энэ туйлын хүсэл нь манай Ашигт малтмалын хуулийн холбогдох заалтаар илэрч харин ч удаан тэссэнгүй, муу нөлөө нь хол даамжирилгүйгээр Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй, юмны учир ойлгож мэдэх "зарим” хүмүүсийн үйлдэлээр ийнхүү таслан зогсоогдлоо.

Монгол Улс Үндсэн хуультай, Үндсэн хуулиа сахин хамгаалах байгууллагатай, хуулиа дээдэлддэг, мөрддөг, чанд бартмталж чаддагийг Үндсэн хуульдаа дээд хяналт тавьж чадаж байгаагийн тод жишээ энэ.

Энд олноороо халаглах шаардлага байхгүй.

Харин энэ хуульд " Хятад” санаа шургуулж Монголын баялагийг үнэгүйдүүлэхийг хүсэгчид л халаглага.!!!

Бид Үндсэн хуулийн цэцэд, энэ хуулийн хууль хэрэглээг ойлгож бодит байдалд ямар хүндрэл бэрхшээл учраад байгааг ойлгох ухаантай УИХурлын зарим гишүүдэд талархах хэрэгтэй.

Энэ эх орны баялагийг эх орондоо үлдээх их чухал шийдвэр шүү. Хэн нэг нь учрыг нь ч ололгүйгээр хэн нэгнээс дутуу дулимаг, хальт сонссон зүйлээ шүлсээ үсчүүлээд олон нийтэд худал мэдээлэл тараагаад олон нийтийг уриалаад ч байх ч шаардалагүй. Энэ жинхэнэ эх оронч шийдвэр болсон.

Одоо УИХурал хуулиа л хурдан гаргах хэрэгтэй л дээ.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

Ямар заалтууд юм бэ. Бөөрөнхий бүдэг бадаг юм бичээд байх юмаа.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex