Н.Төгсцогт, Гари Рассель нар тулалдана
Тулааны спорт сонирхогчдыг удтал хүлээлгэсэн тулаан тун удахгүй болох нь ээ. Мэргэжлийн боксын "IBO” холбооны дэлхийн аварга, "Лондон 2012” олимпийн болон 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт АНУ-ын тамирчин Гари Рассельтай тулалдахаар болжээ.
Бүх дэлхийн боксын зөвлөлийн (WBC) 57 дахь конгресс Мексикийн Канкунд болж, олон чухал шийдвэр гаргалаа. Конгрессоос 57.2 кг-ын жингийн аварга АНУ-ын Гари Рассельд Монголын Н.Төгсцогттой заавал тулалдахыг үүрэг болголоо. Уг нь энэ хоёр боксчин тавдугаар сард тулалдах ёстой байсан боловч Рассель (30-1, 18 КО) зөвшөөрөөгүй. Дараа нь наймдугаар сард тулалдахгүй бол аваргын бүсийг нь хураан авна гэсэн ч Рассель тоогоогүй. Харин энэ удаад WBC холбооноос Гарид албан үүрэг, нэг ёсны даалгавар, тушаал буулгалаа. Тулааны тов удахгүй тодорхой болно.
Мексикийн Канкунд болсон Бүх дэлхийн боксын зөвлөлийн (WBC) 57 дахь конгрессоор хагас хөнгөн жингийн аварга АНУ-ын Гари Расселийг "King Tug” буюу Н.Төгсцогттой заавал тулалдахыг үүрэг болгосон бөгөөд тулалдах гэрээ хүчин төгөлдөр болжээ. Тэд тавдугаар сард тулалдах ёстой байсан ч Рассель зөвшөөрөөгүй юм. Гари Рассель нь мэргэжлийн боксын ринг дээр 30 удаагийн халз тулаанд нэг удаа ялагдаж, 17-г нь хүнд цохилтоор ялсан, дэлхийн аваргын бүсийг гурван удаа хамгаалсан чадварлаг тамирчин юм.
Сэтгэгдэл байхгүй байна.