Г.Доржзодов ч бас хариуцлага хүлээх ёстой
Өнгөрсөн сонгуулийн дуулиан ирэх сонгууль хүртэл үргэлжилсээр байна. Алдарт "60 тэрбумын бичлэг”-ийн талаар өнгөрсөн 2016 оны сонгуулиар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян анх олон нийтэд дэлгэж байв. Үүнээс хойш 60 тэрбум гэх үгээр хар тамга даруулагчид хариуцлага хүлээж, зарим нь ял авлаа. Тодруулбал, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Сандуй, А.Ганбаатар нарт дөрвөн жилийн хорих ял оноолоо. НПГ-аас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэсэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэлэлцэж, шүүгдэгч тус бүрт нь дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан нь энэ.
"Шинэ Монгол хаад” группийн байрны дөрвөн давхрын өрөөнд уулзаж, сонгуульд оролцох нийслэлийн МАН-ын хорооны төлөвлөгөөг Г.Доржзодовынхтой хамтатган ярилцсан нь үнэн. Гэвч тэр уулзалтад байсан хүмүүсийн яриа бичлэгт байхгүй. Харин уулзалтад оролцоогүй хүмүүсийн дуу хоолойг эвлүүлэгтээ оруулсан. Би нэг ч удаа төрийн албанд ажиллаж үзээгүй, санхүүгийн өндөр мэдлэггүй учраас ойлгоогүй ч тухайн үед тоглоом болгон ярьсан зүйл бий. Тэгэхэд Г.Доржзодов бид хоёр хоёулхнаа уулзсан. Зөвхөн бид хоёрын дунд өрнөсөн яриан дунд эвлүүлэг оруулсан. Олон ч уулзалтад Г.Доржзодов хамт байсан” хэмээн мэдэгдсэн.