‘440Hz records’-ын дуучдын салхийг Ж.Ариунжаргал ‘Тал нутгийн охин’ клипээрээ хагаллаа
Дуучин Д.Болд B продакшны хүрээнд залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллаж, олны танил болгосон дуучид цөөнгүй. Энэ удаад түүний тэсрэлт хийх шинэ уран бүтээлчид бол ‘Voice of Mongolia’ шоунд түүний багт байсан дуучид. ‘440Hz records’-ын шинэ уран бүтээлчдийн салхийг Ж.Ариунжаргал хагаллаа.
Тэрбээр ‘Тал нутгийн охин’ дууг сонсогчдын зүрх сэтгэлд хоногштол амилуулж чаджээ. Өчигдөр түүний анхны уран бүтээлийн клип цацагдаж, Youtube-т хандалт өндөртэй байна.
Тус дууны аялгууг Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд, шүлгийг ноён Quiza зохиожээ. Бичлэгийг The Library Records бүтээсэн бөгөөд The Lemons хамтлагийн бөмбөрчин Өөжгий, төгөлдөр хуурыг Дооноо, Гитарчин Мөнх-Оргил, Swing Rotund хамтлагийн Оюунболд аргил гитарыг тоглосон байна. Дууны тохируулгыг Upside Down Dog Studio, Alex Reverberi (USA) дууны эцсийн мастер тохируулгыг United Mastering – Warren Sokol (USA)-д хийжээ.
‘Тал нутгийн охин’ дууны клипийг ‘Mongal film’ production бүтээсэн аж.
Сэтгэгдэл байхгүй байна.