Залуус гаднын брэндээс илүү эх орныхоо үйлдвэрлэлийг дэмждэг болсон

0

 

Түүнийг загварын ертөнцөд онцгой байр суурь эзэлсэн загвар өмсөгч, Азийн топ модель гэдэг. Олон брэндийн нүүр царай болсон загвар өмсөгч Э.Энхболдтой уулзлаа. Тэрбээр удахгүй ээлжит O Couture загварын шоугаа зохион байгуулах гэж буй бөгөөд Өвөрмонголд нээсэн дэлгүүрийнхээ салбаруудыг БНХАУ-ын томоохон хотуудад нээхээр төлөвлөж байна.

-Дэлхийн хэмжээнд яривал маш өргөн ойл­голт болно шүү дээ. Гэвч манай загварын салбарт ажиллаж байгаа залуус өөрсдийн хийж бүтээж буй ажлаараа мөр зэрэг­цэн хөгжиж байна. Сүүлийн 5­6 жилд харьцангуй өсөлттэй байгаа. Монголын олон брэнд төрөн гарч буйг хүмүүс мэдэж байгаа байх. Бидний O Couture брэнд маань гэхэд таван жил болжээ. Монголын загвар зохион бүтээгчид өөрсдийн бүтээлдээ дэлхийн загварын чиг хандлагыг тусгадаг болсон. Энэ нь манай хэрэглэгчид бас зэрэгцэн хөгжиж байна гэсэн үг.

-Манайхан дэлхийн алдартай брэндүүдийг их хэрэглэх болсон. Нөгөөтэйгүүр, нэр төрийн баталгаа гэх нь ч бий. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Энэ бол хувь хүний мэд­рэмжийн асуудал. Мэдээж үүнтэй санхүүгийн чадавх холбоотой л доо. Тодорхой хэмжээнд нийгмийн идэвхтэй, мэдрэмжтэй, өөрийн дүр төр­хийг бүрдүүлсэн залуус гаднын брэндээс гадна эх орныхоо үйлдвэрлэлийг дэмждэг болж байгаа нь ажиглагдсан. Энэ бол сайн зүйл. Гэхдээ үнэтэй брэнд хэрэглэх нь буруу биш шүү дээ.

-Ирэх оны трэнд ямар байна?
-2019-­2020 оны загварын чиг хандлагаас харахад хүнд, тод өнгийн хувцас зонхилох хандлагатай байна.

-Энэ жилийн O Couture загварын шоуны өмнөх жилүүдийнхээс ялгарах онцлог нь юу вэ?
-Энэ жилийн шоугаа "Есөн эрдэнэ” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна. Монголын есөн эрдэнийн онцлогийг загвартаа шингээсэн. Мөн шоуны үеэр бид Tara endo нэртэй эрэгтэй загварын брэндээ танилцуулна. Өмнөх жилүүдэд эмэгтэйчүүд ихэвчлэн хүрэлцэн ирдэг байсан бол энэ удаад эрэгтэй брэндтэй танилцахаар эрчүүд бас ирэх боломжтой. Бид шоугаа хүлээн авалтын хэв маягтай, халуун дулаан яриа өрнүүлэх боломжтойгоор зохион байгуулдаг.

-Гаднын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ худалдаалаад багагүй хугацаа өнгөрлөө. Өвөрмонголд нээсэн дэлгүүрийн үйл ажиллагаагаа жигдрүүлж амжсан уу. Цаашдын төлөвлөгөө юу байна вэ?
-Бид Өвөрмонголд дэлгүүрээ нээгээд жил гаруй боллоо. Манай хэрэглэгчдийн 70 хувь нь хятад, 30 хувь нь өвөрмонголчууд. Энэ зах зээлд нэвтрэхийн тулд маш их судалгаа хийсэн. Цаашдаа Шанхай, Бээжин зэрэг томоо­хон хотуудад салбараа нээх зорилготой ажиллаж байна.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ



Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex