Дэлхийн хамгийн үнэтэй загварын брэндийг нэрлэлээ
Италийн загварын Off-White бренд дэлхийн хамгийн алдартай гэж нэрлэгдэв.
Google болон олон нийтийн сүлжээний есөн сая гаруй хайлтын дүнд тулгуурлан энэхүү чансааг гаргасан байна. 2019 оны гуравдугаар улиралд хэрэглэгчид бүхнээс илүүтэйгээр Off-White маркийн бүтээгдэхүүнийг хайж байжээ. Чансааны хоёрт Balenciaga орсон бол өмнө нь энэ төрлийн жагсаалтыг тэргүүлдэг байсан Италийн загварын ордон Gucci гуравдугаар байр хүртэл ухрав. Тансаг эдлэлийн Versace, Prada брендүүд дөрөв, тавд бичигджээ.
Загвар зохион бүтээгч Виржила Аблогийн "Off-White" дэлхийн хувцас загварын брэндүүдийн чансааг нэг биш удаа тэргүүлж ирсэн юм. Өмнөх хоёр жилд хоёр ч удаа сарын чансааг тэргүүлж байв.
Сэтгэгдэл байхгүй байна.