Цэнхэр үст Э.Цэрэн Н.Номтойбаярын хүүд ялагдсан талаараа ийн тайлбар хийв
Э.Цэрэндолгорт холбогдох иргэний хэргийг шүүх хэлэлцэж, шийдвэр гаргажээ. Тодруулбал, түүнийг нэр төрд халдсан гэх гомдлыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүү Н.Мөнгөншагай шүүхэд гаргасан байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11.30 цагт товлогдсон Н.Мөнгөншагайгийн нэхэмжлэлтэй, Э.Цэрэндолгорт холбогдох "Нэр төр сэргээлгэх, мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21,2 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2- т зааснаар хангаж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл цэнхэр үст Э.Цэрэндолгор нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүү Н.Мөнгөншагайн нэр төрд халдсан гэж шүүх үзсэн.
Харин энэ талаар цэнхэр үст Э.Цэрэндолгор цахим хуудсаараа дараах тайлбарыг хийсэн юм.
Талийгаач Чамин-Эрдэнийн үхэлд Нямтайширийн Мѳнгѳншагайг холбоотой байж магадгүй хэмээн ах Гэрэлхүүд нь чатаар ярьж, зургаар мѳн гэж баталгаажуулсан Г. Улсболд гэртээ банны ѳрѳѳндѳѳ 2019.02.25 нд нас барсан тухай Чимэдцэрэн Гэрэлхүү анхлан мэдээлж би 2019.03.05 нд Гэрэлхүүтэй ярилцсаны дараа ФБтээ иргэн Цэрэн бичсэн болно.
Талийгаач Улсболд нь талийгаач Чамин Эрдэнийг хүчиндэх гэж оролдсон тэр яриаг 10 давхарт найзынхаа 00-д сонссон ба айж байгаагаа бас Chimedtseren Gerelkhuuд хэлж… Хохирогчийн талаас Улсболдоос мэдүүлэг авах хүсэлт 2019.01.24 Хан Уул дүүргийн цагдаад гаргаж. Харин Улсболд ямар ч мэдүүлэг ѳгч амжаагүй юм.
Энэ тухай би 2019.03.05 нд ѳѳрийн ФБ-тээ бичсэнээр Н.Мѳнгѳншагайн нэр тѳрд халдсан болж Иргэний хэргийн анхан шатны шүүхээр ѳнѳѳдѳр 7 дахь удаагаа хуралдаж иргэн Цэрэндолгорыг нэр тѳрд халдсан гэж шүүгч үзэж ФБ ээр залруулга хийхийг шийдвэрлэв.
1. Талийгаач Чамин-Эрдэнийн хэрэг хаагдсан боловч Ерѳнхийлѳгчийн тамгын газраас хэргийг ахин сэргээхийг даалгасан ба УЕП газраас хэргийг дутуу мѳрдѳн байцааж, процессын алдаа гаргасныг хянасан ба. Ѳѳрѳѳр хэлбэл Чамин-Эрдэнийн хавтаст хэрэг одоо ч мѳрдѳн байцаалтын явцад байгаа ба хэргийн эзэд тодроогүй.
Монголын тагнуулын байгууллагыг толгойлж байсан, тагнуулч Нямтайшир, түүний хүү удам дамжсан тагнуулч,УИХ гишүүн Номтойбаяр, түүний хүү мѳн тагнуулаар сурч буй Мѳнгѳншагай нар ямар нэг байдлаар энэ хэрэгт ялна гэж бодсон миний бодол зѳв байв. Энэ анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн ба дунд дээд шатны шүүх гэж бий. Ямартаа ч би Монгол Улсыг тэжээдэг гэж ѳѳрсдийгѳѳ тодотгон, Их хурлынхны цалин тавьдаг гэж айлгасан хамгийн баян бас том гэмт хэрэгтэн гэгдэх гэр бүлийнхэнтэй ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ ѳмгѳѳлж шүүхдэлцсэн болно. Цэрэн цагдаагаас хүчтэй болтой юм…ХУДүүргийн мѳрдѳн байцаагчид мэдүүлгээ ѳгѳѳд гэмгүйгээ нотолж зарлаач, Цэрэн Мѳнгѳншагайн гэмтэй гэмгүйг нотолдог субъект үү? гэдгийг ѳмгѳѳлѳгч Цэцэнбилэгт хэлсэн .
Энэ постыг бичлээ гээд ахиад нэр хүндэд халдсан гээд шүүхэд ѳгѳх үү? Ѳг Ѳг!! Та нарт Монголын хууль хэзээнээсээ үйлчилдэг… Та нарыг Ерѳнхий сайд Хүрэлсүх чинь түрүүлээд хэлчихсэн байгаа шүү.
жич: 2018.11 сард олон нийтийн шахалт, хүсэлтээр би хамгийн анх талийгаачийн ээж болох Чимгээтэй ѳѳрийн нүүр номоор лайв хийж хохирогчийн дуу хоолой, цагдаад итгэхгүй байгаа байдал, шүүх шинжилгээний хүрээлэнгийн буруу дүгнэлт гэх мэт асуудлыг олон нийтийн анхааралд хүргэсэн болно.
2019.11.21
Эх сурвалж: Dorgio.mn
Сэтгэгдэл байхгүй байна.