К.Макгрегор яаралтай тусламжийн албанд сая ам.доллар хандивлав
Холимог тулааны UFC холбооны хоёр жинд аваргалж байсан Ирландын тулаанч Конор Макгрегор виски үйлдвэрлэж худалдаалах бизнес эрхэлдэг болсоор жилийн хугацааг үдэж байгаа билээ. Тэгвэл тэрээр энэ бизнесийнхээ орлогоос нэг сая ам.долларыг яаралтай тусламжийн албаныханд хандивлахаар болжээ.
К.Макгрегор "Инстаграм” хуудсандаа энэ талаар "Энэ бизнесийг эхэлж байхдаа л би нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байсан. Тиймээс бид түргэн тусламжийн албанд зориулж зарагдсан нэг шил виски бүрээс таван ам.долларыг цуглуулж эхэлсэн юм. Энэ цуглуулга маань арвижсаар өнөөдөр нэг сая ам.доллар боллоо. Ирэх жил бид аврах албанхыханд зориулж мөнгө цуглуулах болно. Одоо манай баг хандивын мөнгөө найдвартай гарт өгөхөөр ажиллаж байгаа. Дэмжсэн хүмүүст бүгдэд нь баярлалаа” хэмээн бичжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.