ХААН банкны харилцагчид мөнгөө алдсаар...

2

ХААН банкны харилцагчид мөнгөө алдсаар...

 

ХААН банкны харилцагчид үе үе "данснаасаа мөнгөө алдсан", "мэдээгүй байхад гүйлгээ гарсан байна" гэх мэт гомдлыг гаргадаг билээ. 2017 онд ийм төрлийн гомдол иргэдийн дунд маш их гарч, данснаасаа ямар ч шалгаангүйгээр их хэмжээний мөнгөө алдсан иргэдийн тоо хэдэн зууд хүрсэн билээ. 

Тэгвэл ойрын өдрүүдэд мөн ийм асуудал иргэдэд тохиолдох болжээ.  

Түүний сэрэмжлүүлгийн доод талд олон хүмүүс "мөнгөө алдсан", "мөнгө алга болоод буцаж орж ирсэн" эсвэл "АТМ-ээс мөнгө нь дутуу гарч ирсэн" гэх мэтээр бичсэн байна. 

Ямартай ч ХААН банк угаас нууцлал муу, харилцлагчдын дансыг хянах төхөөрөмж сул байдгаас уу ямартай ч дахин асуудал гарч эхэлжээ.  Харин энэ удаа ийнхүү шалтгаангүйгээр "мөнгийг нь татаж" байгаа ажээ.

Үүн дээр нэмээд иргэдийн дунд байнга гомдол дагуулдаг нэг асуудал бол гүйлгээний шимтгэл. Нэг удаагийн гүйлгээ хийхэд хамгийн багадаа 100 төгрөг цаашлаад 300-500 төгрөгийн шимтгэл авч байгаа нь иргэдийг "шулж" байгаа хэлбэр гэж олон нийт үздэг юм. 

Харин дээрх алдаагаа тус банк засч, сайжруулсан зүйл огтхон ч хийхгүй өнөөг хүрчээ. Гэвч Монголын сая гаруй харилцагчид ХААН банкинд дахин дахин итгэсээр, хэрэглэж заншсан учир хүлээсээр...

Харин хэзээ иргэдийн бухимдлыг төрүүлдэггүй, даснаас нь мөнгийг нь шууд авдаггүй, АТМ нь гацдаггүй, цахим банкийг нь хэрэглэгчдэд мэдэгдэхгүй блоколдоггүй болох вэ гэдэгт  ХААН банкныхан хариулт өгөх биз ээ. 

https://livetv.mn/p/14253?fbclid=IwAR0nC4-_6JTexavyyxw8mbRCXuqPkNEkX2nKrXBdWpSln6M6SwsQ6wfcTRg

 


НИЙТЭЛСЭН
1 ХОНОГИЙН ӨМНӨ

ХААН банкны харилцагчид үе үе "данснаасаа мөнгөө алдсан", "мэдээгүй байхад гүйлгээ гарсан байна" гэх мэт гомдлыг га

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
:

ХУДАЛ СЕНСАЦЛААД ХОЛ ЯВАХГҮЙ. ХААН БАНК Л БИДНИЙГ ЭНЭ ОЛОН ЖИЛ НАЙДВАРТАЙ ҮЙЛЧИЛСЭН ГАНЦ БАНК ШҮҮ ДЭЭ. МОНГОЛЧУУД ДАНСАА ӨГ ГЭХЭЭР ХААНЫ ДАНС Л ӨГДӨГ. ЦАХИМ БАНКИНД ИРГЭДИЙГ УЙГАГҮЙ СУРГАСАН БАЙНК ГЭЖ БОДДОГ. ХАРИН ЗАРИМ НЭГ ОРЛОГО ЗАРЛАГАА МАРТДАГ БОЛ НАЙДВАРТАЙ МЖ-ЭЭР ГҮЙЛГЭЭГЭЭ ХЯНАДАГ ҮЙЛЧИЛГЭЭГ АВЧ БОЛНО ШҮҮ ДЭЭ. ҮРГЭЛЖ ҮЛДЭГДЭЛЭЭ УТАСНААСАА ХЯНААД...

:

bainga iim um bichih um….mongol ulsad hyanaj shalgadag baiguullaga baihgui um baihdaa. er ni zovhon haan bank bish , golomt geed bas neg bank irgediin orj irsen mongonoos huvi tataad baidgaa zogsoo !!!