Яллагдагчаар татагдсан ШШҮХ-ийн эмч нар ажлаа хийсээр байна

0

Зургийн тайлбар:Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч , яллагдагч Х.Түвшин-Эрдэнэ


Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Оюунаа, Х.Түвшин-Эрдэнэ, М.Золжаргал нарыг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал  2019 оны  12-р сарын 09-ний өдрийн  10:00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхэд товлогдоод байна. Өмнө нь тэдний гэм бурууг хэлэлцэх шүүх хурал хоёр удаа хойшлоод байсан юм.

Тэдэнд эрүүгийн хуулийн 21.4.1, 21.1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа. Тодруулбал, Эрүүгийн хуулийн

21.4 дүгээр зүйл.Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах

1.Шинжээч шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

21.1 дүгээр зүйл.Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах

2.Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.

Монгол улсын шүүхийн практикт хүнийг гэм буруутай эсэхийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын дүгнэлтэд тулгуурлан ял оноох эсэхийг шийддэг. Гэтэл тангараг өргөж, үнэнч шударга ажиллах ёстой ШШҮХ-ийн шинжээч эмч нар яллагдагчаар татагдаад байгаа нь өөрөө хуулийн болон ёс зүйн хариуцлага хүлээх асуудал. Гэтэл өнөөдрийг хүртэл буюу яллагдагчаар татагдаад байгаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Оюунаа, Х.Түвшин-Эрдэнэ, М.Золжаргал нар ажлаа хийсээ байгаа юм. Энэ нь тэдгээр шинжээчид дахин өөр хэргийн шинжилгээг будлиантуулж байж болзошгүй юм.

Шүүхээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Оюунаа, Х.Түвшин-Эрдэнэ, М.Золжаргал нарын хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бид эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа

Эх сурвалж: Dorgio.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex