Шүүхээс С.Баярцогтыг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж үзжээ

5

ЗГХЭГ-ын дарга асан, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтыг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргасан. Түүнийг Оюутолгойн төсөлтэй холбогдуулж "Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа юм. 

Өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж буй. Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргасан нь дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй хэмээн болгоомжилсон байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нийт таван үндэслэлийг тусгасан байдаг. Ингэхдээ С.Баярцогтыг тус хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар үргэлжлүүлэн хорихоор болжээ. 

Тус хэсэгт, гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэж заасан байна. Үүнээс харахад, С.Баярцогтыг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй, магадгүй мөнгөний эх үүсвэрийг өөрчлөх юм уу, өөр этгээдэд шилжүүлэх байдлаар үйлдэл хийж болзошгүй хэмээн сэрэмжилсэн аж. 

Гэхдээ энэ бол мөрдөн байцаалтын нууц. Шүүхийн тайлбарлаж буй үндэслэлийг ухвал ийм гаргалгаа гарч байгаа юм.

Юутай ч АТГ-ын мөрдөн байцаагчид үүнийг урьдчилан таамаглаж, С.Баярцогтыг үргэлжлүүлэн хорих саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн бололтой. Харин прокурор уг хүсэлтийг шүүхэд уламжилсанаар шүүх ийнхүү шийдвэрээ гаргасан байна.

С.Баярцогтыг АТГ-аас Эрүүгийн хуулийн 20.3 22.1.3 дүгээр зүйл ангид заасан гэмт хэргүүдэд буруутгаж шалгаж байгаа. 

Тус зүйл заалтад,

20.3 дугаар зүйл. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх

22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 

 3. Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг юм. 

Энэ талаар түүний өмгөөлөгч Г.Орхон "Одоогоор Эрүүгийн хуулийн 20.3, 22.1.3 буюу зохион байгуулалттай бүлэглэлд оролцсон, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр шалгаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. С.Баярцогт гэдэг хүнийг нэмж 30 хоног цагдан хорьж шалгах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Уг нь хүний үндсэн эрх болох халдашгүй чөлөөтэй байх эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тодорхой үндэслэлүүдээр хязгаарладаг байх ёстой" хэмээн тайлбар өгөөд байгаа юм.

Шинэ хуулинд шинэ нэр томъёо орж ирсэн нь С.Баярцогтод үүсгэсэн эрүүгийн хэргийн 22.1.3-т заасан улстөрд нөлөө бүхий этгээд гэх шинэ хэллэг юм. Үүний анхны субъект нь С.Баярцогт болох бололтой.

Түүнчлэн АТГ-аас С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцарь улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа билээ.

Б.Чимэг


 

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

5 сэтгэгдэл
:

sterling silver personalized floral locket pendant necklace http://www.jobtwenty.com/labadie_bigclifty/craftsman-11-pc.-inch-combination-wre
nch-set retro leather bracelets for men feather bracelet http://www.jobtwenty.com/landover_uniopolis/channellock-t27-x-4-in.-torx-screwdr
iver earthquake 20v max lithium 3 4 cordless impact wrench kit eq34xt 20v new http://www.jobtwenty.com/laspalomas_edgewood/ingersoll-rand-protective-tool-boot
-for-the-2135timax rolex cosmograph daytona white dial stainless steel oyster mens watch 116500ln 0001 http://www.jobtwenty.com/latta_waring/siegen-6-piece-trx-star-double-end-e-torx-
spanner-set-e6-e24
japan makita ratchet screwdriver set http://www.th855.com/basincity_oradell/japan-makita-ratchet-screwdriver-set

:

http://www.halwadaagnews.com/at/coti-rouge-tennis-femme-rougecoti rouge tennis femme rouge
pantalon velours noir femme pantalon camel femme http://www.backpageng.com/handle/pantalon-velours-noir-femme-pantalon-camel-femm
e

:

http://www.ontariofooseballleague.com/politic/red-coach-12735-patent-leather-zoe
-hobo-totered coach 12735 patent leather zoe hobo tote
manteau noir pour femme http://www.xmusiclisten.com/son/manteau-noir-pour-femme

:

http://www.datsumo-news.com/obtain/diesel-mens-sleenker-0829i-slim-fit-jeans-mid
-light-blue-washdiesel mens sleenker 0829i slim fit jeans mid light blue wash
excellent us military sea bag duffle bag od http://www.iraniansmspanel.com/virtual/excellent-us-military-sea-bag-duffle-bag-
od

:

Хорин хэдхэн настай, мэдлэг туршлагагуй, эрх танхил залуучуудийг ажил, албан тушаалд дэвшуулж, торийн ондор албан тушаал олон жил хашуулсан нь Монголчууд бидний л буруу. Одоо энэ Сайханбилэг Баярцогт нар шиг "хулгайчуудыг" хийсэн хэрэг ээ хулээж, авсан монгоо Монголдоо бурэн бутэнээр нь огвол "амьд улдээж" , хэрэг хийгээгуй мэт мэлзээд цаг хугацаа алдуулаад байгаа бусадыг нь олны омно "ЦААЗАЛБАЛ" Монголчууд ЭМХ ЦЭГЦЭНД ОРНО ДОО. Энэ ажлыг хийж чадсан тор засаг л цаашид улдэх болно доо