Д.Одбаяраас болж Солонгост байгаа Монголчууд “талхнаасаа салаад” дууслаа
Монгол гэр бүл бүрийн аль нэг гишүүн нь Өмнөд Солонгос улсыг зорьж, хөдөлмөрлөж байсан гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй. Нэг хэсэг нь гэрээгээр явж, зарим нь гурван сарын визээр зорчиж, нөгөө хэсэг нь "харлаж” үлдсэн. Өнөөгийн байдлаар тус улсад 45 мянган иргэн ажиллаж, амьдарч байна. Эдгээр хүний ард аав ээж, ах дүү, эхнэр хүүхэд зэргээр хамгийн багадаа 100 гаруй мянган хүн амь амьдралаа залгуулж буй. Гадаадад ажиллаж буй залуус бүгд л таван "цаас” цуглуулж амьдрал ахуйгаа тэтгэхийн төлөө хүнд хүчир ажилд нухалагдаж байна. Монгол эрчүүдийн ихэвчлэн хийдэг барилгын ажлын нэг өдрийн цалин дунджаар 100-120 мянган вон байдаг. Үүнийг төгрөгт шилжүүлбэл ганц өдөр 230-280 мянган төгрөгийн цалин авдаг гэсэн үг. Монголд хэчнээн өндөр боловсролтой байгаад ч хун бүр ийм хэмжээний цалин авч, гэр бүлээ тэжээж, үр хүүхдээ сайн сургуульд сургахад хөрөнгө оруулалт хийж чадахгүй. Иймээс Солонгост хөдөлмөрлөж буй залуус гэр бүл, цаашлаад улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэмээн зүй ёсоор үнэлүүлэх ёстой. Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн дарга асан, сүүлд "өгзөг” хоч авсан Д.Одбаярын тоомжиргүй үйлдпээс болж Солонгост ажиллаж, амьдардаг олон мянган залуус хүнд байдалд орох болжээ.
Солонгост эмэгтэй хүний эрхийг дээд зэргээр сахидаг. Эрэпгэй хүн гадуур цээж нүцгэн явж болохгүй. Мөн эмэгтэй хүний биед зөвшөөрөлгүй хүрэх, өдөж хоргоох зэрэг бүгд хориотой. Ер нь түүхийн хуудсанд япончууд Солонгосыг эзлэн түрэмгийлж, охид хүүхнүү дийг зугаагаа гаргах хэрэгсэл болгож байсан тул одоо ч тус улсын ард түмэн япончуудад тааламжгүй ханддаг.
Хэрэв ийм ёс зүй байгаагүй бол ажил хийж байгаа монгол хүн харах юм бол ганц утас цохиод цагаачлалын албанд мэдэгдээд нэг сая воны шагнал аваад сууж байх болно. Гэвч Д.Одбаярын өгзөг базсан үйлдэлтэй холбоотойгоор монголчуудад таагүй хандаж, ховлох үзэгдэл газар авч байна.
Сэтгэгдэл байхгүй байна.