"1990" уран сайхны кино энэ сарын 24-нд нээлтээ хийнэ
"Guys” хамтлагийн гишүүн, соёлын тэргүүний ажилтан Д.Лхагвын найруулж, гол дүрийг нь бүтээсэн "1990” уран сайхны кино энэ сарын 24-нд нээлтээ хийхээр боллоо. Тус бүтээлд ардчилсан хувьсгалын эхэн үе буюу нийгэм өөрчлөгдөж, дэлгүүрийн лангуу давснаас өөр бараагүй болсон үеийг өгүүлэх аж. Түүнчлэн нийгмийн өөрчлөлтийг даган барууны соёл нэвтрэх ч иргэд, хоёр нийгмийн заагт амьдралаа хэрхэн залгуулах вэ гэсэн том давааг туулах хэрэгтэй болно.
Сэтгэгдэл байхгүй байна.