NBA-гийн тамирчид Австралийн түймэртэй тэмцэхэд хандив цуглуулжээ
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /НБА/ Австралийн тоглогчид улс орондоо дэгдэж буй ойн түймэртэй тэмцэхэд 750 мянган ам.долларыг хандивлажээ.
Энэ хандивыг босгоход "Финикс” багийн сагсан бөмбөгчин Арон Бэйнс, "Филадельфия” багийн гишүүн Жон Болден, Бен Симмонс, "Даллас” багийн гишүүн Райан Брокхофф зэрэг Австралийн нийт 9 тоглогч хувь нэмрээ оруулсан байна.
Томоохон хэмжээний ойн түймэр өнгөрсөн оны 10 дугаар сарын дундуур Австралийн зүүн эргийг хамарч эхэлсэн юм. Одоогийн байдлаар Шинэ Өмнөд Вэльс, Виктория мужууд дахь дийлэнх нутаг дэвсгэр ойн түймэрт өртөөд байгаа бөгөөд тэнд байгаа оршин суугчид яаралтай нүүлгэн шилжүүлэх тухай заавар авсан байна. Ойн түймрийн улмаас Австралид 6 сая га ой, 2 мянган орчим байшин барилга, 3 мянга орчим засаг захиргаа, аж ахуйн байгууламж сүйджээ. Түүнчлэн 23 энгийн иргэн, 3 гал сөнөөгч амиа алджээ.
Сэтгэгдэл байхгүй байна.