As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

Нийслэлийн хүн амын тооллогыг 103 настай Ш.Багаажав гуайнхаас эхлүүллээ

0

Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллого өнөөдөр Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт нэгэн зэрэг эхэллээ. 

Нийслэлийн хүн амын тооллогыг 103 настай Ш.Багаажав гуайнхаас эхлүүллээ

 

 

Энэ удаагийн тооллого бүртгэлд суурилсан болон уламжлалт гэсэн хосолмол аргаар явагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд нэгдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм. Нийслэлийн хэмжээнд 500 тоологч, 128 шалгагч ажиллаж байна.

Уламжлалт буюу тоологч тооллогын асуулгын хуудсаар мэдээлэл цуглуулах ажил нийслэлийн хэмжээнд хамгийн өндөр настан, Сүхбаатар дүүргийн иргэн Шагдар овогтой Багаажавынхаас эхлүүллээ.

Иргэн Ш.Багаажав нь өдгөө 103 настай бөгөөд Хүн ам орон сууцны тооллогод ийнхүү 11 дэх удаагаа хамрагдлаа. Тэрбээр том охин, ач, зээ нарын хамт амьдардаг.


Том охин Б.Өлзийсайхан "Хүн амын тооллогод аав маань 11 дэх удаагаа оролцсон юм байна. Миний хувьд тус тооллогод 6 дахь удаагаа оролцож, тоолуулж байна. Би эхээс 5-уулаа. Нэг эрэгтэй, гурван эмэгтэй дүүтэй. Би өөрөө 7 хүүхэдтэй, ач, зээ нийлээд 20-оод болсон байна.
Миний бие тооллогод маш их ач холбогдол өгч байгаа. Хүн бүр тооллогодоо идэвхтэй хамрагдаарай” хэмээн сэтгэгдлээ хэлэв.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.