Хоёр байшингийн дунд “төөрсөн” дуулиант хэргүүд
Шүүхэд шилжүүлээд 2-3 сар болж байгаа ч хууль шүүхийнхэн өнөөг хүртэл ямар нэг үйлдэл хийсэнгүй. С.Баярын хэргийг тааваараа уншиж байгаа бололтой.
АТГ Салхитын мөнгөний ордтой холбоотой хээл хахууль авсан үндэслэлээр зургаан шүүгчийг мөрдөн шалгах ажиллагаа дуусч прокурорт шилжүүлсэн. Харин прокуророос яллах дүгнэлт үйлдэж өнгөрсөн есдүгээр сард Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч өнөөг хүртэл сураг алга.
Гэвч шүүгчдэгчдийн зүгээс давж заалдах шатны шүүхэд хандсанаар есдүгээр сард дахин шүүх хурал болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож мөрдөн байцаалтад буцаасан юм. Өөрөөр хэлбэл, 19 хүний хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, зургаан хүнд холбогдох хэргийг прокурорын хяналтад буцаан, дахин зүйлчлүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.