As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

Монголын анхны Анна Каренинагаар жүжигчин Н.Баярмаа тодорлоо

0

Монголын анхны Анна Каренинагаар жүжигчин Н.Баярмаа тодорлоо

  • Алексей Каренинд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр тоглохоор сонгогджээ
  • Тэрбээр "Би эндээс явахгүй”, "Нора”, "Жаргаагүй нар”, "Парисын Дарь эхийн сүм”, "Тэнгэрийн хүү” жүжигт гол дүр бүтээсэн энэ цагийн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг юм

Дэлхийн шилдэг зохиолын нэг "Анна Каренина”-г Монголын тайзнаа амилуулахаар болсон билээ. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлэх сэтгэхүйн драмын жүжигт дүр бүтээх жүжигчид тодорчээ. Тодруулбал, Монголын хамгийн анхны Анна Каренинагаар жүжигчин Н.Баярмааг сонгосон байна. Тэрбээр "Би эндээс явахгүй”, "Нора”, "Жаргаагүй нар”, "Парисын Дарь эхийн сүм”, "Тэнгэрийн хүү” жүжигт гол дүр бүтээсэн энэ цагийн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг юм. Тэгвэл Алексей Каренинд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр тоглох бол Облонскийд Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар дүрээ мөнхөлнө. Түүнчлэн туслах дүрүүдийг ардын жүжигчин С.Сарантуяа, П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, М.Тогтохжаргал, С.Болд- Эрдэнэ, Ш.Амгаланбаатар тэргүүтэй 20 орчим уран бүтээлч амилуулах бол олны хэсэгт 40 гаруй залуу жүжигчнийг сонгон шалгаруулжээ. УДЭТ-ын 2020 оны шинэ бүтээл болох "Анна Каренина” ирэх сарын 28-нд нээлтээ хийх бөгөөд тасалбар ирэх сарын 15-нээс худалдаанд гарах аж.

Эх сурвалж: Засгийн газрын сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.