Шинэ мэдээ
АНУ-ын Флорида мужийн Уэст-Палм-Бич хотын оршин суугч бүсгүй нэг жилийн дотор хоёр удаа амаржихдаа дандаа ихэр хүүхдүүд төрүүлсэн байна.
2019 оны гуравдугаар сард Александрия Уоллистон амаржиж, Марк, Малахия гэсэн ихэр хүүхэдтэй болжээ. Харин тавдугаар сард дахин жирэмсэлж, ихэр хүүхдийг хэвлийдээ тээж буйгаа мэдсэн байна.
Он солигдохын өмнөхөн арванхоёрдугаар сарын 27-нд "шинэхэн ихэр” Кайлен, Калеб нар мэндэлжээ.
Хатагтай Уоллинстоны хоёр эмээ нь хоёул ихэр хүүхэд тээж байсан ч амаржих үед хүүхдүүд эндэж байсан аж.
"Эмээ нар маань тэнгэрээс над руу энэ хүүхдүүдийг илгээсэн байх” хэмээн өгүүлэх Александрия хүү Калебаа аван амаржих газраас гэртээ гарсан гэнэ. Харин Калебын дүү Кайлен одоогоор эмнэлэгт эмч нарын хяналтад байгаа аж. Уоллинстон бага хүүгээ эмнэлгээс гарангуут халуун бүлээрээ цугларсаны үдэшлэг зохион байгуулахаар гэр бүл, дотныхондоо хэдийнэ урилга илгээсэн гэнэ шүү.
Шинэ мэдээ
Recover your password.
A password will be e-mailed to you.
Сэтгэгдэл байхгүй байна.