М.Ганбаатар: Шахмал түлш бол нүүрснээс 30-40 дахин бага хортой, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн

0

М.Ганбаатар: Шахмал түлш бол нүүрснээс 30-40 дахин бага хортой, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн

 

Өнөөдөр /2019.10.08/ "Тавантолгой түлш” компаниас үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж сайжруулсан түлшний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тус компанийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар "1.5 сая хүн амтай Улаанбаатарчууд жил бүрийн өвөл утаандаа хордож, угаартсаар ирсэн. Бид үүнийг болиулахын тулд зүтгэж байна гэж ойлгож, ажлаа хийдэг. Үйл ажиллагаагаа 2014 онд батлагдаж, 2019 онд шинэчлэгдсэн стандартын дагуу явуулж байгаа” хэмээн хэвлэлийн хурлын эхэнд хэлсэн юм.
Мөн дараа нь "Шахмал түлшний найрлагыг бид шууд зохиочихоогүй. Орц найрлагыг нүүрний чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтдийн судалгаан дээр үндэслэн тогтоосон. 1800-аад оноос эхлэн дэлхийн улс орнууд шахмал түлш хэрэглэж, хөгжүүлж ирсэн.
Зөв галлагааны талаар мэдээлэл хүргэхээр бид хэвлэл мэдээлэл, зөвлөгөө өгөх баг гээд бүх л шугамаар ажиллаж байна. Шахмал түлш бол нүүрснээс 30-40 дахин бага хортой, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн.
Шахмал түлшний үнс түүхий нүүрсийг бодвол их байна гэх гомдол ирээд байгаа. Ер нь бол үнсний хэмжээ түлшний эзлэхүүнээ барих ёстой. Тэр үнс зууханд үлдэх үү, агаарт дэгдэх үү гэсэн сонголт тулгарна. Бид зууханд үлдээхийг нь сонгоно” гэж мэдэгдсэн юм.

 

 

"Таван толгой түлш” компанийн ерөнхий инженер Д.Батбилэг: Би нүүрсний чиглэлээр 30 гаруй жил ажилласан. Манай технологи 20 жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон. Эрчим хүчний яамны Шинжлэх ухааны техникийн зөвлөлийн хурлаар орц найрлагаа баталгаажуулж авсан. Үйлдвэрлэлийн дараах туршилтыг СХД-ийн 28 дугаар хороонд жил гаруйн хугацаанд хийсэн.
Олон улсын лабароторийн шинжилгээ ч хийлгэсэн. Нүүрсэндээ нийт 5-6 шинжилгээ хийлгэсэн. Манай барьцалдуулагч ямар ч хоргүй эко бүтээгдэхүүн. Үүнд ямар нэгэн химийн бодис байхгүй. Манай түлшинд медлин буюу угаасан нүүрс, бентонит шавар, барьцалдуулагч, эрдэнэшишийн цардуул, ус гэсэн түүхий эдүүд ордог.
Медлин буюу угаасан нүүрс– олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, коксжсон нүүрс.
Бентонит шавар– байгалийн шавар бөгөөд барьцалдуулах үүрэгтэй. 40 тонн түлшинд ойролцоогоор нэг шуудай шавар ордог.
Барьцалдуулагч– Тун бага хэмжээгээр ордог, олон улсад өргөн хэрэглэдэг уг барьцалдуулагчийг БНХАУ-аас импортоор авдаг.
Эрдэнэшишийн цардуул– Хүнсэнд ч түгээмэл хэрэглэдэг.
Эдгээр нэгдлүүдээс гадна чийглэгийн агууламжийг тохируулахын тулд ус нэмдэг” хэмээн тайлбарласан юм.
"Таван толгой түлш” ХК-ийн зүгээс түлшний шуудай тус бүр дээр галлагааны горим зааврыг хэвлэж тарааж байгаа бөгөөд ойлгомжгүй зүйл гарвал 7011 9400 утсаар зөвлөгөө, мэдээлэл авах бүрэн боломжтой гэлээ.

 

 

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.