Д.Дамба-Очир нарын түшээд ЖДҮ-ийг “дээрэмдсэн”-ээс болж Монголд маскны үйлдвэр ч алга
УИХ-ын "ЖДҮ-чин гишүүд” хэмээгддэг хэдэн гишүүний нэг нь Д.Дамба-Очир юм. Тэрээр "Сапфир стоун” ХХК-ийн төслийг дэмжүүлж, санхүүжилтэд багтаахаар ХХААХҮ-ийн сайдад ханджээ. Ингэхдээ Д.Дамба-Очир нь зээлийн гэрээ байгуулах үед барьцаа хөрөнгө тавихгүйгээр санхүүжилтийг авах зорилгоор ЖДҮХС-гийн зарим албан тушаалтанд хууль бусаар нөлөөлж байсан тухай бид хэдийнээс мэддэг болсон.
Харин "Сапфир стоун” ХХК нь "дээрээс” чиглэлтэй байсан тул дэмжлэг авч, санхүүжилтэд багтсан байгаа юм. Төслийн сонгон шалгаруулалт явагдсаны дараа "Сапфир стоун” ХХК-ийн захиралтай хамт н.Батжаргал, мөн өөрийгөө Д.Дамба-Очир гишүүний зөвлөх гэж танилцуулсан залуу ЖДҮХС дээр очсон байна. Н.Батжаргал гэдэг хүн нь "Манайхаас хоёр төсөл өгсөн ч нэг нь шалгараагүй. Ийм учраас шалгарсан нэг компанийнхаа төслийн санхүүжилтийг хамгийн түрүүнд авна” гэсэн байна.
Ингэж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийг ЖДҮХ-гаас авсан байдаг юм.Сүүлд нь юу болсныг олон нийт мартаагүй байх. Хууль хяналтын байгууллагаас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг ЖДҮ-гийн хэрэгт яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан. Харин УИХ түүнийг авч үлдсэн.
Өөрөөр хэлбэл, Д.Дамба-Очир нь ганцаараа барьцаа хөрөнгөгүй, зээлийн гэрээгүй зээл авсан. Зээлийн материалаа өгөхдөө дутуу, албан тушаалаа ашиглан зээл авах шийдвэр гаргуулсан. Мөн тэрээр өөрийн компанийг дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү нь өөр хүнтэй хамтран уул уурхайн хайгуул хийх гэж оролдсон гэх асуудалд холбогдсон.
Сэтгэгдэл байхгүй байна.