НӨАТ-аа хянаж чадахгүй "Луйвар болсон и-баримтаа" хэзээ зогсоох вэ!

1

Он гарсаар хүн болгон НӨАТ-ын буцаан олголтын мөнгө нь хасагдаж байгаа талаар ярих болсон юм. Тэгвэл энэ нь үнэн болж таарлаа.

2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг 2020 оны эхний улиралд багтаан ибаримт бүртгүүлсэн хүн бүрт олгох бэлтгэл ажил хангагдсан байгаа энэ цаг үед иргэдийг авах ёстой буцаан олголтоос нь хасагдсан талаар мэдээлэв. Иргэдийн гар утсанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 2,1 дэх заалтыг тус тус хангахгүй байгаа тул таны бүртгүүлсэн урамшуулал цуцлагдсан болно” гэсэн мессэж иржээ.

Ийнхүү зарим иргэдийн буцаан олголтоос 100-200 мянган төгрөг хасагдсан байх жишээтэй. Тухайлбал, нэг иргэн 372 мянган төгрөгийн буцаан олголтоос нь 100 мянган төгрөг хасагдсан бол 79 мянган төгрөгийн буцаан олголтоос 59 мянган төгрөг хасагдаж 20 мянган төгрөгийн буцаалт л авахаар болоод байгаа юм. Энэ мэтчлэн  өөрсдийн буцаан авах мөнгөө "луйвар"-дуулсан байна гэхэд буруутахгүй болчихлоо. Шинэ он гараад баримтаа бүртгүүлэхээр ороход өнгөрсөн оны буцаан олголтын дүн байхгүй болсон байсан юм. Өнөөдөр ч мөнгөн дүн нь харагдахгүй байгаа бөгөөд буцаан олголтоороо хэдийг авах нь ч тодорхойгүй байна.

Иргэдэд 5 хувь биш 2 хувийн буцаан олголт олгодог байсан гэтэл ийн авах юмгүй хоцорлоо. НӨАТ-ыг далд эдийн засгийг ил гаргах зорилготой эхлүүлсэн. Гэтэл иргэдэд дарамт үүсгэж, далд орлогыг ил гаргах нь бүү хэл харин ч далд эдийн засгийг далдлах нарийн арга болж хувирсан хэмээн иргэд үзэж буй юм. Учир нь  ААН-үүд зальжин худалдан авагчийн ибаримтыг нь татвар руу илгээхгүйгээр иргэдийг хохироосоор байгаа.

НӨАТ-ын буцаан олголт авах 910 мянган иргэний мэдээллийг Татварын ерөнхий газраас энэ долоо хоногт багтаан Сангийн яаманд хүргүүлнэ гэдгийг мэдээлсэн. Тэгвэл эдгээрээс 996 иргэний системд бүртгүүлсэн баримтыг шалгаж, нягтлах шаардлагатай үүссэн гэж Татварын ерөнхий газраас мэдээлэх нь тэр. Тодруулбал, Нэг өдрийн дотор шатахуун импортлогч компанийн 73 сая төгрөгийн үнийн дүн бүхий 16 баримтыг системд бүртгүүлсэн иргэн байгаа аж. Мөн үүрэн телефоны оператор компанийн 8 мянган баримтыг нэг өдөрт бүртгүүлсэн зэрэг тохиолдлууд байгаа учраас шалгаж, нягталж байгаа гэдгийг мэдэгдэв. Үүнээс харахад, НӨАТ сайтар хяналт тавьж чадахгүйд хүрсний баталгаа. Мөн и-баримтаа зогсоож, иргэдийг луйвардахаа болих цаг хэдийнээ иржээ.

 Эх сурвалж: Dorgio.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

Зүгээр л 5 хувиа авмаар байна. Сугалаа энэ тэр бол ёстой худлаа. Би гурвалжингийн гүүр уруудаад замын хажууд байдаг Шунхлайгийн колонкоос бензин аваад гэртээ ирэнгүүтээ е-баримт руу оруулах гэсэн чинь таны баримт бүртгэгдсэн байна гэж гарч ирээд байсан.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex