АН-ын дэд дарга нар Нийгмийн даатгалын санг "саасан" гэмтнүүдээ илчлэв

1

АН-ын дэд дарга нар Нийгмийн даатгалын санг "саасан" гэмтнүүдээ илчлэв

 

АТГ-аас хэдхэн хоногийн өмнө НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан, түүнийг НДЕГ-т ажиллаж байхад Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Чулуунцэцэг нарыг саатуулсан. Гэтэл АН-ынхан яаран сандран мэдээлэл хийж, "Тэднийг баривчилж байгаа нь УИХ-ын сонгуультай холбоотой. Яг үнэндээ тэд Капитал банкид мөнгө байршуулах үед ашигтай ажиллаж байсан. Одоо үүсээд буй нөхцөл байдалд МАН-ын сайд нар буруутай” хэмээн зарим баримтыг үзүүлж харагдсан. Гэтэл тэдний сөхөн ярьсан баримтууд нь МАН-ын сайд нарыг гэхээсээ илүүтэй Ц.Уртнасан, Ч.Чулуунцэцэг нарыг энэ асуудалд хамгийн их буруутай болохыг баталсан нь дараах баримтуудаас харагдаж байх юм.  

БАРИМТ 1

АН-ын дэд дарга Х.Тэмүүжин хэвлэлийн бага хурлын үеэр ярихдаа

-2008-2012 онд Нийгмийн даатгалын сангаас арилжааны банкнуудад байршуулаад олсон орлогын хэмжээ нь 47 тэрбум төгрөг. Хэрэгт холбогдуулан шалгаж байгаа Ц.Уртнасан дарга НДЕГ-д ажиллаж байхдаа 2013-2016 онд өмнөх гэрээг шинэчлээд банкуудад НД-ын сангаас байршуулсан явцаас 268 тэрбум төгрөгийн ашиг олсон. Өөрөөр хэлбэл, өмнө нь 7-8 жилийн хугацаанд олж байсан 47 тэрбумтай харьцуулахад 268 тэрбум төгрөгийг ашигтай ажиллуулсан байна” хэмээн мэдэгдсэн. Гэтэл бодит байдал дээр энэ нь АН-ынхан зүүдээ ярих гээд хулгайгаа ярьсан гэсэн үг. Учир нь дээрх баримтаас Нийгмийн даатгалын ерөнхий газар Капитал банктай 2012 онд 16.0 тэрбум, 2013 онд 79.0 тэрбум, 2014 онд 85.0 тэрбум, 2015 онд 20.0 тэрбум, 2016 онд 15.0 тэрбум төгрөгийн "Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г шинээр байгуулж, тус банкинд бусад банкуудаас мөнгөн хөрөнгийг татан байршуулсан нь харагдаж байна. Цаашлаад 2016 оны долоодугаар сард 2016, 2017 онд хугацаа дуусах байсан хадгаламжийг дуусах хугацаанаас нь өмнө дахин 2 жилийн хугацаагаар сунгаж, 15.0 тэрбум төгрөгийн гэрээг шинээр байгуулсан байгаа юм. Гэтэл яг энэ цаг үед салбарын яамны сайдаар С.Эрдэнэ, НДЕГ-ын даргаар Ц.Уртнасан нар ажиллаж байсныг дараах баримт нотолж байгаа юм. 

БАРИМТ 2

АН-ын дэд дарга Х.Тэмүүжин хэвлэлийн бага хурлын үеэр ярихдаа

-Ц.Уртнасан дарга НДЕГ-д ажиллаж байхдаа 2013-2016 онд өмнөх гэрээг шинэчлээд банкнуудад НД-ын сангаас байршуулсан явцаас 268 тэрбум төгрөгийн ашиг олсон байна. Өөрөөр хэлбэл өмнө нь 7-8 жилийн хугацаанд олж байсан 47 тэрбумтай харьцуулахад 268 тэрбум төгрөгийг ашигтай ажиллуулсан байна” гэсэн. Гэтэл дараах баримтаас С.Эрдэнэ, Ц.Уртнасан нарыг албанаас бууснаас хойш буюу  2016 оны наймдугаар сараас хойш Капитал банктай шинээр ганц ч төгрөгийн гэрээ хийгээгүй нь гэдэг нь дараах баримтаас мөн тод харагдана.

БАРИМТ 3

Х.Тэмүүжин тэргүүтэй эрхмүүд мэдээлэл хийх үеэрээ Н.Номтойбаяр, С.Чинзориг нарын үед Капитал банктай гэрээ үргэлжлүүлэн байгуулсаар байсан. Дампуурахыг нь мэдсээр байж шүү хэмээн онцолсон. Гэтэл бодит үнэн нь МАН-ын Засгийн газар 2012-2016 онд буюу Ардчилсан нам засаг барьж байх үед Капитал банкинд байршуулсан, хадгаламжийн хугацаа дууссан их хэмжээний мөнгөн хөрөнгийг буцаан авах талаар арга хэмжээ авч байсныг Нийгмийн даатгалын ерөнхий газраас Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас 2019 онд мөнгөн хөрөнгийг татан авахаар төлбөрийн хүсэлт удаа дараа хүргүүлж байсан доор албан бичгүүдээс харж болно. Тухайлбал, 2018 онд 57.1 тэрбум төгрөгийг татан авах 125 удаагийн хүсэлт хүргүүлснээс 4.9 тэрбум төгрөгийг татан авсан ба 2019 онд 40.9 тэрбум төгрөгийг татан авах 44 удаагийн хүсэлт хүргүүлж, 860.0 сая төгрөгийг татан авсан байдаг.   

Эндээс харахад  дээрх хугацаанд Капитал банкинд Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгөөс нэг ч төгрөг нэмж байршуулаагүй байна. Гэрээнд өөрчлөлт оруулж хүүг 2016 оны арванхоёрдугаар сард 15.0 хувь, одоогийн сайд 2018 оны наймдугаар сард хадгаламжийн хүүг Монголбанкны бодлогын хүүн дээр 3 хувь болгон тус тус нэмэгдүүлсэн байна. Улмаар өөрийн хөрөнгийн хэмжээг 15 хувь болгон бууруулсан байдаг. 

Эцэст нь, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал банкинд хэн анх байршуулж байсан эрхэм хэн бэ гэвэл тухайн үед энэ салбарыг толгойлж байсан, одоо бол Ардчилсан намыг толгойлж буй С.Эрдэнэ. Мөн түүний Капитал банкинд энэ талаар явуулж байсан албан бичиг нь ч доор дурайж байна. Мөн бас нэг ноцтой баримт гэвэл Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангаас арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журамд зааснаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга зөвшөөрөл өгч гэрээ байгуулах ёстой. Энэ гэрээ болон НДҮЗ-д НДЕГ-ын даргаас "Мөнгөн хадгаламж сунгах зөвшөөрөл хүсэх тухай” явсан албан бичгүүдийг тус газрын архивт хадгалдаг. Гэтэл 2013-2015 оны эдгээр баримт устаж алга болсон. Архивын баримтаас яг энэ хугацааны мөнгөн хадгаламжтай холбоотой албан бичгүүдийг зориудаар зүсч авсан байдаг төдийгүй шалгалт оруулахад 2013 онд 14, 2014 онд 23, 2015 онд 32 албан бичгийг архивын сан хөмрөгөөс авсан болох нь тогтоогджээ. Уншигчдадаа дахин сануулахад энэ үед Ц.Уртнасан НДЕГ-ын даргаар, С.Эрдэнэ салбарын сайдаар ажиллаж байсан байх юм.

 

Эх сурвалж: imongolia.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

gemt heregtengyyd baina ATG, Huuliinhan ni harj baigaa bolovuu

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex