Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй төлөөлөгчдийн Арабын нэгдсэн Эмират улсад хийж байгаа албан ёсны айлчлал

0

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй төлөөлөгчдийн Арабын нэгдсэн Эмират улсад хийж байгаа албан ёсны айлчлал

АРАБЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР МОНГОЛ УЛСЫН 21 АЙМГИЙН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН СОРИЛТ, ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ДЭМЖИХЭЭР БОЛЛОО

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй төлөөлөгчдийн Арабын нэгдсэн Эмират улсад хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын эдийн засгийн асуудал хариуцсан сайд Султан бин Саид Аль-Мансуритай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр 2016 онд АНЭУ-аас Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байнгын Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болсныг онцолж, цаашид хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, талууд харилцан санал солилцож ярилцлаа.

Тухайлбал Монгол улсад 2020 онд ашиглалтад орох "Чингис хаан” ОУНОБ, цаашид түүнийг даган хөгжиж шинэ хотуудын талаар болон Монгол Улсын 21 аймгийн барилгын материалын сорилт, шинжилгээний лабораториудын тоног, төхөөрөмжийг нийлүүлэх төслийг танилцуулсан бол айлын талаас хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд агаарын тээвэр, логистикийн ач холбогдлыг дурдан, Монгол Улсруу шууд нислэг үйлддэг болох, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах саналыг тавьж талууд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хэрэгжүүлэхээр болсон. Ингэхдээ АНЭУ нь Монгол Улстай нэгэн адил нүүдлийн соёл, түүхтэй байсан талаар дурдан байгалийн нөөцөөс хамааралтай эдийн засгаа хэрхэн солонгоруулж дэлхийн худалдаа, санхүү, аялал жуулчлал, тээвэр логистикийн зангилаа болгон хөгжүүлэхэд тус улсын баримталсан бодлого, төлөвлөлтийн туршлагын талаар санал солилцлоо.

Энэхүү уулзалтын үр дүнд АНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсын 21 аймгийн барилгын материалын сорил, шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх төслийг дэмжихээ илэрхийлж, хоёр улсын хооронд шууд нислэгтэй болж аялал жуулчлал, агаарын тээвэр, логистикийг хамтран хөгжүүлэх талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.

Ийнхүү Барилга хот байгуулалтын сайдын Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй айлчлал хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх боломж бололцоог бий болгож, Барилга, хот байгуулалтын салбарт төдийгүй аялал жуулчлал, агаарын тээвэр зэрэг бусад салбаруудын хамтын ажиллагаанд ахиц дэвшил авч ирэх нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой айлчлал болж байна.


 
 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex