Х.Баттулгын хонгилоос илүү хонгилоос зугтаж яваа хүмүүс муухай харагдах гээд байна

1

Х.Баттулгын хонгилоос илүү хонгилоос зугтаж яваа хүмүүс муухай харагдах гээд байна

 

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч баасан гаригт БНХАУ-д ганцхан өдрийн айлчлал хийгээд ирэхдээ монголчуудыг 30 мянган хонины "өрөнд” унагав. Түүнийг айлчлалаас эргэж ирсний маргаашаас эхлэн орон нутагт "хонь хандивлах” аян өрнөснөөс үзвэл тэрээр байхгүй хонио хандивласан болж таарав. Увс аймаг 2000 хонь, Баянхонгор аймгийн бүх 20 сум тус бүр 100 хонь хандивлахаар болсон гэнэ. Булган аймгийн Засаг дарга хонь хандивлахаар амласан чинь аймгийн Ардчилсан намын дарга зөрүүлээд бас хонь амласан гэх. Хоньгүй мань мэтэд бол сайхан л сонсогдож байна. Улсын нэр нүүр шүү дээ. Харин хонио тоолох хүмүүст нь яаж сонсогдохыг таашгүй. Зүйрлэвэл, "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ноогдол ашгийг маань биднээс асуулгүйгээр шинэ төмөр замын төсөлд хандивлачихсантай л ижил юм болов. Гэхдээ айлын хоттой хониноос төлөг суйлах нь хувьцааны ноогдол ашиг хураахаас арай л өөр байх. Эрхбиш бүхэл бүтэн улсын нэр нүүр байна, амласан хонио өгчих ёстой юмсан.

Гэснээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Парламент” телевизээр ярилцлаганд орж, олон улсын түвшинд явуулж буй ажил хэргийнхээ талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, цаазын ялыг халах асуудал, дэлхийн тогтвортой хөгжлийн төлөө сэтгэлээ чилээж явдаг хүн юмсанж. Харин энд манай хуулийн байгууллагууд экс Ерөнхийлөгчөө интерполоор эрэн сурвалжлахдаа тулаад байгаа. Мань хүн гэвч "Х.Баттулгын шүүхэд очихгүй ээ” гэсэн байна. Харин Э.Бат-Үүл түүнийг "Х.Баттулгын шүүхтэй тэгж тэмцэхгүй ээ. Ц.Элбэгдорж энд ирээд тэмцэх хэрэгтэй” гэсэн байна лээ.

Экс Ерөнхийлөгчийн маань энэ удаагийн ярилцлагаараа бас нэг цочирдмоор мэдээ дуулгасан нь "Хууль, шүүхийн байгууллага институт байхаа больсон, аймхай улсуудын цуглуулга болсон. Х.Баттулга хуулийн байгууллагын удирдлагуудыг томилохдоо "Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгнө үү” гэдэг өргөдлийг нь бичүүлж аваад сэйфэндээ хадгалдаг” гэв. Тэгээд л мань хүн "Х.Баттулгын шүүхээр орохгүй ээ” гэсэн байх.

Хүн л юм болохоор түүнд ч гэсэн айдас байдаг л биз. Хонгилын түлхүүр өөр хүнд шилжчихсэн шүү дээ. Гэвч Х.Баттулга гэдэг хүний шүүхээр ганц Ц.Элбэгдорж ордоггүй гэдгийг тэр хүн эрх биш санах ёстой. Монголын шүүх шударга байх нь ганц Ц.Элбэгдоржийн ч биш, шүүхээр орж байгаа иргэн бүрийн эрх ашиг. Тиймээс л Э.Бат-үүл "Ирж байгаад тэмцэх хэрэгтэй” гээд байгаа хэрэг.

Учир нь Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн "Монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцэхдээ цовдлуулахаас ч буцахгүй байх хувь тавилантай” хүмүүсийн нэг нь Ц.Элбэгдорж өөрөө. Эхнэрээ эмчлүүлнэ гэж яваад АНУ-д орогнож байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ч бас тэр хувь тавиланг хуваалцах ёстой хүмүүсийн нэг. Олон улсад нэр хүндтэй хуулийн фирм хөлсөнсөн хүн "Монголын шүүх ингэж хууль зөрчиж байна, шударга ёс ингэж алдагдсан байна" гээд Х.Баттулгын "хонгилын" шүүхийг шүүгчтэй нь хамт салам ниргээд өг л дөө. 

Манай улстөрчид ярьдаг даа, ялыг нь үүрсэн юм чинь ямбыг нь эдэлнэ гэж. Одооноос энэ үгийг араас нь уншиж сурах ёстой юм шиг. Ямбыг нь эдэлсэн юм чинь ялыг нь үүрнэ гэж. Ялангуяа нэг улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд байсан хүмүүс сайн ч бай, саар ч бай хуулийн байгууллагаа дуудсан цагт ирээд үгээ хэлчихдэг улс төрийн соёлтой, ёс суртахуунтай байх ёстой.

Тэгэхгүй дэлхийгээр нэг тэнээд, улсаа, төрөө, хууль шүүхийн байгууллагаа шившиглээд, твиттер, фэйсбүүкээр зарга хийгээд, далимд нь гэмгүй ард иргэдээ басамжлаад баймааргүй байна. Хэрэв ингэвэл шүүх хэний гарт байхаас илүү шүүхээр хэн ордог, ордоггүйн тухай ярих ёстой болно. Х.Баттулгын үүсгэсэн хонгилоос илүү хонгилоос зугтаж яваа хүмүүс муухай харагдах гээд байна. 

Б.Сэмүүн

Эх сурвалж: inews.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

ЗА НАЙЗУУДАА ИНГЭЖ ХЭН НЭГНЭЭСЭЭ ИЛҮҮРХЭХ ГЭЖ АЛАЛЦАЖ БАЙХААР АРД ТҮМНИЙХЭЭ АМЬДРАЛЫГ НЭГ АЛХАМ УРАГШЛУУЛАХ АЖИЛ ХИЙГЭЭЧЭЭ.МОНГОЛЫН УЛС ТӨР ӨӨРӨӨ УТГАА АЛДАЖ МОРЬ УНААСАН ТОЛГОЙГҮЙ ХҮН БОЛЧИХООД БАЙНА ШҮҮ ДЭЭ. БАТТУЛГА БАС БҮРЭН ЭРХ НЬ ДУУСАХААРАА ХААШАА ЗУГАТААЖ ОРОГНОХ ВЭ? МОНГОЛД ИЙМ ЖИШИГ ТОГТЧИХЛОО.АСУУДЛЫГ НЭГ ТАЛД НЬ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ БАЙХАА.ҮНЭХЭЭР ЭХ ОРНЫ ЭРХ АШГИЙГ ХОХИРООСОН БУРУУ АЛХАМ ХИЙСЭН БОЛ ӨӨРСДӨӨ ИРЭЭД БҮХ ҮНЭНЭЭ ӨЧӨӨД ӨӨРӨӨ ГҮЙЖ ОЧООД НЭГ ХУДАГТ ОРЧИХООЧ.ИЙМ Л УХАМСАР ИРГЭНИЙ ЭР ЗОРИГ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ЭЛБЭГЭЭ ДҮҮ ЧИ ЗАНГИАГАА ЗҮҮГЭЭД ГУТЛАА ТОСЛООД ОЧНО ГЭЖ ХОШГИРУУЛААД НӨГӨӨ ГАРУУД НЬ ҮҮДЭН ДЭЭРЭЭ ТОСООД ЗОГСОЖ БАЙТАЛ ОНГОЦОНД ХАРИН ЗАНГИАГҮЙ ХАР ШИЛ ЗҮҮЖ ОРООД ДАШИЙН ШОГ БОЛДОГ НӨХӨР ЮМАА.ХҮРЧ ИРЭЭД ЭСВЭЛ АЛАЛЦААД Л ДУУСААЧ САЙХАНБИЛЭГИЙГ АВААД ИР ТЭГЭЭД Л ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН БИЕЭ ДААСАН БАЙДЛЫГ БАТЛААД ӨГӨӨЧ.ЭНХБАЯРЫГ ЯНМАЛ ОЙМСНЫ РЕКЛАМАНД АРАЙ Л ДЭНДҮҮ ЗЭРЛЭГ ГОЗОЛЗУУЛАН ТОГЛУУЛСНААС БОЛЛОО.ЭНХБАЯР ГЭХДЭЭ ЭРИЙН ШИЙР ЗААГААД АЯГҮЙ БОЛ ЧАМАЙГ ШОРОНД ЭРГЭЛТЭЭР ОЧНО ШҮҮ.ГЭХДЭЭ МОНГОЛЧУУДЫН ЭНЭ ИХ ЧАМАЙГ ҮЗЭН ЯДАЖ ХАРААЛ ЕРӨӨЛӨӨР БУЛЖ БАЙГАА АСУУДЛЫГ НЭГ ТИЙШ НЬ БОЛГООЧ.ХҮЗҮҮГҮЙ ЗАХЧИН ХОРЧИН ТАРВАГАН ТАХАЛ Ч ГЭХ ШИГ ӨВӨЛ ИЧИХГҮЙ ЯАСАН МУУ ХОНШООРТОЙ ТАРВАГАН БЭ Ч ГЭХ ШИГ ҮР АЧАА БОДООЧ ХАЙРТ ХАНЬ БОГИГОО ШОРОНГИЙН ГАДАА ХЭДЭН БООРЦОГ БАРИН ЗОГСУУЛАХГҮЙН ТӨЛӨӨ ЭНЭ АСУУДЛАА НЭГ ТИЙШ НЬ ШИЙДЭЭ ХӨ ЭР ХҮНИЙ ХУВЬД ХЭЛЖ БАЙНА.ШУЛМЫН АРМИЙГ ЭХИЙН СҮҮ ШИГ САЙХАН СЭТГЭЛТНҮҮДЭЭР СОЛИХ ЧАДВАР ЧАМД БИЙ.УЛИН ХУЦДАГ АВЬЯАСАА ОДОО Л ХАРУУЛ ХӨ БИТГИЙ ИНГЭЭД ХҮМҮҮСИЙН ХАРЫГ БАТЛААД ГАДААДАД БҮГЭЭД БАЙ ТРАМП ОБОМА ХОЁР ЮУ ГЭСНИЙГ СОНСОО ЮУ? ИХ МУУХАЙГААР ХЭЛСЭН БАЙЛААШТ .ТРАМП ХЭЛЭХДЭЭ ТЭР ЧИНЬ УЛСАА ТОНОЧИХСОН ГАР ИНТЕРПОЛООР ХАЙГААД БАЙГАА ГЭСЭН ЧИНЬ ОБОМА ТЭР МУУ ГӨЛӨГ МУУ СДА НАМАЙГ ТАНЬДАГ ГЭЖ ҮЛЭЭСЭН БАЙНЭ ЛЭ ГЭЖ ЯРИЛЦСАН БАЙНЭ ЛЭ.ИНТЕРПОЛООР ХӨЛӨӨ ГОЗОЛЗУУЛАН ИРЖ БАЙХААР ХОЁР САЙХАН ГӨЛТГӨРӨӨРӨӨ МОНГОЛЫХОО ЦЭЛМЭГ ТЭНГЭРИЙГ ХАРАН АЛХААД ХҮРЭЭД ИРЭЭЧ.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex