“Brent” маркийн нефтийн үнэ 25 ам.долларт хүрч унажээ
Лондоны ICE биржийн арилжааны явцад "Brent” маркийн нефтийн ирэх тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 7.9 хувиар буурч нэг торх нь 25.01 ам.доллар болсон байна.
Үүний зэрэгцээ "WTI” маркийн нефтийн дөрөвдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ 7.5 хувиар доошилж, нэг торх нь 21.06 ам.долларт хүрчээ.
Коронавирусаар халдварласан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа болон өвчний шинэ голомтууд үүсэж байгаа тухай мэдээллүүд нефтийн үнэ унахад нөлөөлсөн байна.