Их Британийн ахмад дайчин 15 сая ам.долларын хандив цуглуулжээ
Дэлхийн II дайны ахмад дайчин, Их Британийн 99 настай иргэн Томи Мурын цуглуулсан хандив 12 сая фунт стерлинг /15 сая ам.доллар/ давсан байна. Тэрбээр энэхүү мөнгийг Их Британийн Үндэсний эрүүл мэндийн газарт коронавирустэй тэмцэхэд нь зориулж цуглуулж байгаа ажээ.
Британийн армиас ахмад цолтойгоор тэтгэвэртээ гарсан Томи Мур хандив цуглуулахын тулд Английн Бедфордшир гүнлэгийн Марстон-Мортей тойрог дахь жижиг цэцэрлэгээ тойрон алхаж буй зургаа интернэтэд тавьжээ. Ахмад дайчны цахим хуудсанд байрлуулсан хүсэлтэд хагас сая гаруй хүн хандив өргөсөн байна. Тэрбээр 100 насныхаа төрсөн өдрөө тохиолдуулан 25 метрийн урттай 100 тойрог алхахаар төлөвлөж байгаа аж. Мур энэ сарын 30-нд 100 хүрэх юм.
"Намайг хорт хавдраас эмчилж, ташааны бэртлийг минь эдгээж өгсөн Үндэсний эрүүл мэндийн газарт 1000 фунт стерлинг цуглуулах зорилгоор би өнгөрөгч даваа гаргаас алхаж эхэлсэн. Харин одоо хандив миний төлөвлөсөн хэмжээнээс 12 мянга дахин давжээ. Хандив өргөсөн бүх хүнд маш их баярлалаа” гэж Мур ярьжээ.
Их Британийн Үндэсний эрүүл мэндийн газрын дарга Мэтт Хэнкок ахмад дайчны энэхүү хүчин чармайлтыг британичуудын хувьд "урам зориг өгөх жишээ” гэж тодорхойлсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна.