Хонконгчууд фунт стерлинг худалдан авах нь нэмэгдэж байна
Их Британи Европын Холбооноос гарахаар болсонтой холбоотойгоор Британийн фунт стерлингийн ханш унаж байгаа завшааныг ашиглан хонконгчууд мөнгөө фунт стерлингээр солиулах нь нэмэгджээ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Их Британид бүх нийтийн санал асуулгын дүн гарсан даруйд фунт стерлингийн доллартой харьцах ханш сүүлийн 31 жилд байгаагүй доод түвшинд хүрч унасан байна.
Даваа гарагт Хонконгт олон хүн банкуудад очиж фунт стерлинг худалдан авчээ. Амралтын өдрүүдэд ажилласан зарим валют арилжааны төвд фунт стерлингийн нөөц дууссан байлаа.
Их Британийн колони байсан Хонконгоос олон залуус Британид сурдаг ажээ.
Хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх мөнгийг авахаар хонконгчууд ханш нь унаад байгаа энэ үед мөнгөө фунт стерлингээр сольж байна.
Банкинд дугаарлан зогсч буй 50 орчим насны нэгэн эрэгтэй ярихдаа "Миний хоёр хүү Их Британид сурдаг. Есдүгээр сард эхлэх хичээлийн шинэ жилийн өмнө сургалтын төлбөрийг нь төлөхийн тулд фунт стерлинг худалдан авах гэж байна" гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна.