Б.ДАШЗЭВЭГ: Сурын талбайд найзтайгаа таарсан нь харваач болох эхлэл байж

0

 

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн үндэсний их баяр наадмын сурын харваанд газар газраас хуран цугласан 580 эрхий мэргэн цэц сорьсноос Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, спортын мастер Баатарын Дашзэвэг түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртэн Алтай нутгийнхнаа баярлуулсан. Сурын алтан зурхайд энэ нутгийнхнаас олон жилийн дараа мэргэн цолтон төрсөн нь энэ билээ. Тэрбээр 40 настайдаа сурын спортод хөл тавьж, нум эвшээлгэсэн гэдэг. Спортын өөр төрөлд өдий насанд зодог тайлж байдаг. Нас харгалздаггүй сурын спорт руу залуус хүч түрэн орсон өнөө цагт ийм амжилт гаргана гэдэг тун ховор тохиол. Тэрбээр "Энэ эрхэм хүндтэй цол, олны итгэл найдвар, хайр хүндлэлийг дааж явна гэдэг хамгийн чухал. Бахархал, баяртай давхцаад өндөр үүрэг, хариуцлага дагаад ирэх шиг санагдаж билээ” хэмээн өгүүлсэн. Цаст өндөр, сүрлэг уулсын хүү эрхий мэргэн харваачийг "Таван цагариг”-ийн зочноор урилаа.

...Намайг энэ спортод хөл тавиад амжилт гаргаж эхлэхэд олон хүн дэмжсэн. Ойр дотнынхон ойлгоод, нутаг усныхан нь дэмжиж туслахаар хүн урам орж, амжилт руу зүтгэдэг юм билээ. Засагт ханы хөх харчуул зовлонд амархан сөхөрдөггүй, хүнд хатуу, саад бэрхшээлээс халгаж зугтдаггүй гэдгийг зөвхөн спорт гэлтгүй олон зүйл дээр харуулдаг...

-Та 2018 оны улсын баяр наадмын үндэсний сурын харваанд түрүүлж, олон хүний тааврыг будилуулсан. Зүйрлэж хэлбэл, "битүү морь” байсан даа.

-Өөрийн хичээл зүтгэлээс гадна бэлтгэл сургуулилалт шаргуу хийснийхээ үр дүнг үзсэн гэж боддог. Хашир туршлагатай харваачдын алт шиг сургаал үгийг сонсон, тэднээс үлгэр дуурайл авч, хэлсэн, заасныг нь хэрэгжүүлсний ач. Наадмын өмнө даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр, Б.Ёндон, залуу харваачдаас спортын мастер Б.Пүрэвсүрэн, Б.Үнэнбат нарын бэлтгэл сайн, оноо өндөр байсан тул аль нэг нь түрүүлэх байх гэж бодож суусан. Гэтэл миний тооцоолж байснаас өөрөөр эргэлээ. Нутаг уснаасаа төрсөн улсын мэргэнтэй болъё гэж хичээж, бэлтгэлдээ анхаарал хандуулсан. Би "Засагт хан” клубийн дасгалжуулагч тул өөрөөсөө илүү багийнхаа харваачдад санаа тавьж, урамтай сайхан наадаасай гэж бодож байлаа.

-Цаг агаар жихүүн, бороотой хүйтэн байсан нь харваачдыг олон талаар сорьсон том шалгуур болсон байх.

-Жиндүү, усархаг бороотой, салхитай байсан нь харваачдаас тэсвэр хатуужил шаардсан. 30 градус хүрдэг зуны халуун 14 болтлоо буурсан нь цаг агаарын хувьд ойрын жилүүдэд лав тохиогоогүй үзэгдэл байв. Байгаль дэлхий олон зүйлээр сорьж шалгасан ч төрийнхөө баяр наадамд хийморьтой наадан, Монгол Улсын мэргэн цол хүртсэндээ сэтгэл өндөр явдаг. Миний хувьд үндэсний сурын харваанд 42 сумаас 37 онож түрүүлсэн.

-Говь-Алтай аймаг бахархах сайхан бөхчүүдтэй. Хүнийг төрсөн нутаг нь түшдэг гэдэг. Магадгүй нутгийнх нь сүрлэг уулс тэр жил хүүгээ ивээсэн ч юм бил үү.

-Нутгийн минь уул, ус намайг ивээж түшсэн шүү. 2017 оны наадам надад их олон зүйл ухааруулсан. Хичээх хэрэгтэй гэдгийг ч сануулсан, зүтгэж чадвал амжилт ойрхон гэдгийг мэдрүүлсэн юм. Нутгийн зон олон минь сайн дэмжлээ. Нутаг усаараа зорилго нэгтэй байхад амжилт ойрхон гэдгийг тэр наадам харуулсан. Алтай нутгаасаа төрсөн анхны мэргэн болоход бахархал, баяртай давхцаад өндөр үүрэг, хариуцлага дагаад ирэх шиг санагдаж билээ.

-Засагт ханы хөх харчуул нутгаасаа төрсөн мэргэнээ сайхан угтаж авсан дуулдсан.

-Нутгийнхаа зон олны баярлан хүлээж авсан тэр мөчийг юутай ч зүйрлэшгүй юм даа. Надад нутагтаа очоод тухтай амрах зав ховор гардаг. Тэр жил наадмын дараахан нутгаа зорьж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын алдарт Эрээн нуурын хөвөө, элсэн манхан дунд "Алтайн мянган харваач” баруун бүсийн чуулга харвааг зохион байгуулахад 1070 харваач ирж, цэц мэргэнээ сорьсон. Ийм олон харваач өрсөлдсөн наадам Монголын үндэсний сурын харвааны түүхэнд байгаагүй гэдэг.

"МЭРГЭН, ДЭЭШЭЭ” ГЭЖ ХҮНДЛЭХЭД ЭХЭНДЭЭ САНДАРДАГ БАЙЛАА

-Та алтайчуудын бахархал яах аргагүй мөн. Тэр жил танай нутгаас улсын цолтой бөх ч төрсөн шүү дээ.

-Би Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат. Нутгийн бөх Ц.Бямба-Очир наадмын ногоон дэвжээнээс улсын начин цол хүртэж, баяр дээр баяр нэмэв. Бидэнд зориулж нутгийн удирдлага, ахан дүүс, ард олон минь "Бугатын бахархал” хэмээх бэсрэг наадам зохион байгуулж, хотол олноороо сайхан наадсан. 2018 оны наадмаар Алтайн залуус өнгөтэй, одтой, хийморьтой байлаа.

-Анх цол хүртсэн бөх, харваач нэг хэсэгтээ л цолондоо дасдаггүй юм гэсэн. Та одоо дасчихсан уу?

-Нэг үеэ бодвол цолондоо дасаж байна. Хүмүүс нэрээр бус, цолоор минь дуудаж "Сайн байна уу мэргэн, дээшээ морил” гээд хүндлэхэд нь эхэндээ гайхаж сандардаг байв. Сурын талбайд залуу харваачдаа "Мэргэн” гэж дуудахад нь цолтойгоо мартчихсан, чигээрээ алхдаг байлаа. Сурын алтан зурхай харваачдаа хүндлэх өв соёлд сургадаг. Өв уламжлалаас улбаалсан хүндлэл үндэсний сурын харваачдад байдаг юм. Бидэнд дагаж мөрдөх, баримтлах зарчим ч гэж бий. Том цол хүртчихээд сурын талбайдаа би мэргэн гээд ихэрхэж болохгүй.

-Үндэсний сурын харваанд анх хөл тавьсан түүхээсээ сонирхуулаач?

-Би эрийн гурван наадмаа үзэх дуртай. Эрт цагт дэлхийн талыг эзэлж явсан монгол эрчүүдийн дайны гол зэвсэг нь нум, сум. Өнөө үед үндэсний спортын нэгэн төрөл болж хөгжсөн нь үнэхээр сайхан санагддаг. 2012 оны наадмаар сурын талбайд сууж байтал Б.Баттулга найз минь сур харвах гээд зурхайд зогсож байв. Түүнээс хойш би сурын харваанд өөрийн эрхгүй татагдсан. Монгол Улсын хүндэт мэргэн Б.Батмөнх багшийнхаа удирдлагад сурын спортод хөл тавьж, тасралтгүй хичээллэсээр амжилтад хүрлээ. Багш минь үндэсний сурын харваачдаа дэмжиж, отго харвааг жил бүр ивээн тэтгэдэг юм. Өдгөө 76 настай, үндэсний сурын харваатай хувь заяагаа холбосон цагаасаа амьдралаа харамгүй зориулж яваа хүн. Багшаасаа суралцах зүйл надад их бий. Харваачдад үлгэр дуурайл болж яваа багшийнхаа шавь болж, анх нум эвшээлгэн, гичир татсандаа баярлаж явдаг. Даяар дуурсах дархан мэргэн Ц.Хүдэрчулуун багштай 2013 онд Унгар улсын Будапешт хотод болсон тэмцээнд хамт явж, үндэсний сурын эрдмээс заалгаж байлаа. Гарамгай мэргэн Д.Ганбат, даян мэргэн Д.Эрдэнэтуяа нар тамирчин хүн сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэж, сурын талбайд ямар ёс жудаг баримтлахыг сургасан. Үндэсний сур харвааны гайхамшигтай эрдмээс заасан харваачдаа насан туршдаа хүндлэн бахархаж явах болно.

-Шавиас эрдэм багшаас гэдэг үг бий. Та үндэсний сурын спортод хожуу хөл тавьсан ч богино хугацаанд амжилт гаргажээ.

-Тийм ээ. Үндэсний сураар зургаа дахь жилдээ харваж, улсын мэргэн цолны болзол хангасан. 2013 оноос эхлээд жилийн дөрвөн улиралд бэлтгэл сургуулилалтаа нэг ч таслалгүй хийлээ. Байлдаанд хойшлуулж болохгүй чухал даалгавар авсан хүн шиг уйгагүй хичээж харвасан. Хичээж зүтгэн, хөлс гаргаж хөдөлмөрлөснийг минь сурын алтан зурхай харж, амжилтаар шагнан, урам хайрласан. Өөрөө бэлтгэл хийхийн хажуугаар сурын харваагаар хичээллэсэн хүүхдүүдэд зааж сургасны ач буян ч гарсан гэж боддог. Шавь нартаа "Сурын спортод сэтгэл шулуудсан бол харваачийн ёс зүй, дүрэм сайн баримтлаарай. Энэ их өв соёлыг зөв дааж авч явах хэрэгтэй” гэж хэлдэг. Би монгол эрчүүд яаж нааддаг вэ гэдгийг сур харваачдын дунд ороод мэдсэн. Сүүлийн жилүүдэд сур харваа руу хүүхэд, залуус хүч түрэн орж ирж байна.

-Сурын спортод анх хөтөлсөн найзаасаа та түрүүлж мэргэн цол хүртсэн. Амжилтаас атгуулсан найздаа талархаж явдаг биз?

-Найздаа маш их баярладаг. Баярлаж талархсанаа байнга илэрхийлдэг. Бид үе тэнгийнхэн. Наадмын сурын талбайд намайг анх ирэхэд "Эр хүнийг сайхан дээл чимдэг. Үндэснийхээ их баяр наадмаар сайхан дээл өмсөөд сурын талбайд нум татаад зогсож байхад хийморь сэргэдэг юм шүү дээ. Найз аа, хойтон хавар ирж уулзаарай, би чамайг сайн харваачтай уулзуулъя” гэсэн. Найзын минь хэлсэн үг миний сэтгэлд мартагдахааргүй хоногшиж үлджээ. Энэ ташрамд, намайг алдар, амжилтын зам руу хөтөлсөн эрхэм найздаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Хэрвээ би тэр өдөр сурын талбайд найзтайгаа таараагүй бол харваач болох байсан ч уу, үгүй ч үү. Аль ч аймагт очиход үндэсний сурын харваачид халуун сэтгэлээр угтдаг. Үндэсний спортыг хөгжүүлж яваа энэ том айлын босгоор алхаж, хүндтэй цол хүртэн, хүмүүст хүндлүүлж яваагаа бэлгэшээдэг юм.

АР ГЭР, АЖЛАА МАРТААД ХАРВААЧ БОЛОХООР ЗҮТГЭСЭН ҮЕ НАДАД БИЙ

-Үндэсний спорт маш их дэг жаягтай. Та ч бас суралцсаар л явна уу?

-Хэдий мэргэн цол хүртсэн ч буурлуудад хүндэтгэл үзүүлэх, надаас түрүүлж мэргэн цол хүртсэн залуу харваачидтайгаа цолны эрэмбээр хүндэлж харилцах гээд хүмүүжил төлөвшлийн гайхамшигтай соёлыг үндэсний спорт харуулдаг. Сурын спорт эрүүл мэндэд тун тустай. Өнөө цагт олон хүн хөдөлгөөний дутагдалд орж байна. Сурын талбайгаас бөгтөр нуруутай, илүүдэл жинтэй, хөдөлж чадахгүй, нүдний хараа муутай хүнийг хайгаад олохгүй. Харваачид өдөрт шаргуу хичээллэвэл 10 км алхсантай тэнцэхээр бэлтгэл хийдэг. Байнга хөдөлдөг болохоор эрч хүчтэй, эрүүл чийрэг биетэйгээс гадна тооцоолон бодож, төлөвлөж харвадаг болохоор ухаан саруул байдаг. Энэ утгаар яривал сур харваачид халуунд халж, хүйтэнд хөрч, хал үзэж, хат суух тэвчээрт хамгийн түрүүнд суралцдаг улс.

-Сурын харваа ямар мэргэжил, боловсролтой хүнийг өөртөө соронз шиг татчихав аа?

-Би санхүү, эдийн засагч мэргэжилтэй. Хувийн байгууллагад нягтлан бодогчоор ажилладаг. Миний хувьд сонирхсон зүйлдээ сэтгэл шулуудаж зүтгэсэн бол ард нь заавал гарч үр дүнг нь үзэх гэж хичээдэг. Залуу харваачдынхаа зөвлөсөн үгийг цааргалалгүй сонсож, тэндээс хэрэг болохыг нь өөртөө тусгаж авдаг. Сурын харваагаар хичээллэсэн хүн хамгийн түрүүнд муу зуршлаасаа салдаг. Өөрийгөө ялж чадах чадварт энэ спорт сургадгаараа гайхамшигтай. Нас харгалздаггүй болохоор ямар ч хүн хичээллэх боломжтой. Өөрөө өөрийгөө ялсан цагт энэ спорт амжилтаа харамгүй хайрладаг. Тухайн хүнээс хэр тэсвэр тэвчээр гарч чадахыг олон зүйлээр шалгаж сорино. Энэ цаг үед амьдарч байгаа хүн болгон үндэсний сур харваанд хөл тавьж, өв соёлоо хадгалж үлдэх ёстой юм.

-Сурын спортыг сонгохдоо олон бэрхшээлтэй тулгарав уу. Энэ спортыг дуртай хүлээж авдаг хүн цөөн байдаг бололтой.

-Гэр бүл, найз нөхөд минь намайг сурын харваа руу эргэж буцахгүйгээр орно гэж эхэндээ ер төсөөлөөгүй гэдэг. Наадмаар л сур харваж, хийморио сэргээх байх гэж боддог байсан юм билээ. Ажлын хамт олон минь ч намайг их гайхаж хүлээж авсан. Би эхэндээ спортын мастер болчихвол боллоо гэж бодож харвадаг байлаа. Спортын мастер цол хүртчихээд одоо мэргэн болчих юм сан гэх болсон. Би сурын спортод сэтгэл зүрхээ л дагасан. Ажил, амьдралаа зохицуулаад тууштай хичээллэвэл амжилт гаргаж болох юм байна гэдгийг бэлтгэл сургуулилалт хийх явцдаа ойлгосон. Ар гэр, ажлаа мартаад харваач болохоор зүтгэсэн үе надад бий. Амжилтын төлөө бүхнийг орхиод зүтгэсэн үед ар гэрээ найдвартай авч явсан ханьдаа их баярладаг. Намайг энэ спортод хөл тавиад амжилт гаргаж эхлэхэд олон хүн дэмжсэн. Ойр дотнынхон ойлгоод, нутаг усныхан нь дэмжиж туслахаар хүн урам орж, амжилт руу зүтгэдэг юм билээ. Засагт ханы хөх харчуул зовлонд амархан сөхөрдөггүй, хүнд хатуу, саад бэрхшээлээс халгаж зугтдаггүй гэдгийг зөвхөн спорт гэлтгүй олон зүйл дээр харуулдаг.

-Таныг хэр мэргэн харвахыг харах гэж амьсгаа даран, сэтгэл догдолж үздэг хүн олон болсон байх аа?

-Улсын мэргэн болдог жилээс эхэлж гэр бүл, найз нөхөд, таньж, мэддэг хүмүүс миний харвахыг үздэг болсон. Би одоо сурын талбайд, олон хүнийг зурагтын өмнө тэвчээртэйгээр уядаг болсон гэх үү дээ. Наадмын талбайд сэтгэл нь намайг дагаж ирээд сур харвадаг хүн олон болсон. Тэмцээний үеэр найз нөхөд минь санаа тавьж, яаж харвав гэж асуудаг. Амжилт гаргаад эхлэхээр найзуудын найз, үр хүүхдүүд нь хүртэл ирж үздэг болдог юм билээ.

-Хань тань таныг мэргэн цол хүртэхэд хамгийн сайхан үгээр урам хайрласан гэж бодож байна.

-Миний ханийг Д.Хундагаа гэдэг. Бид нэг нутгийнх. Намайг сайн ойлгож, дэмжиж тусалдаг хүн бол эхнэр минь. Өглөө ажилдаа явахаасаа өмнө надад цай, хоол зэхнэ. Тэмцээн болох өглөө "Миний хань сайн харваарай. Амжилт гаргаж чадна гэдэгт итгэж байна” гээд урам хайрладаг. Би амьдралд түшиг тулгуур болсон халамжтай сайн ханьтай. Одоо манайхан миний үнэнч фэн болсон. Наадмаар мэргэн цол хүртэхэд манайхан жигтэйхэн их баярласан. Баяр хүргэсэн хүмүүсийн утасны дуудлагад хэдэн өдөр дарагдсан. Манайх гурван хүүхэдтэй. Том хүү минь намайг дагаад сурын спортоор хичээллэж эхэлсэн. Би хүүдээ "Сурын харваа сэтгэл зүйн спорт. Тиймээс бие, сэтгэлээ сайн хянадаг байх ёстой. Ямар ч үед өөрийнхөө дотоод сэтгэлийг сайн чагна. Өөрийгөө ялан дийлж байж амжилт гаргадаг юм, хичээгээрэй” гэж захидаг.

Эх сурвалж: Unuudur.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex