“Петровис”үндэсний сурын баг 2016 онд өндөр амжилттай байна
"Петровис” компаний үндэсний сурын багийн энэ жилийнхээ амжилт, ололтыг дүгнэсэн Отго харвааэнэ сарын 24-ний өдөр Үндэсний сурын төв талбайд болж өнгөрлөө. Отго харваанд багийн 20 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос, Спортын мастер (СМ), Аймгийн мэргэн (АМ) Б.Мөнхболд тэргүүн байр эзэлж, СМ Б.Аззаяа дэд байр, залуу харваач Э.Дуламжав гуравдугаар байр, МУ-ын Хошой мэргэн (УХМ) Д.Эрдэнэтуяа дөрөвдүгээр байр, СМ Б.Дашзэвэг тавдугаар байранд тус тус шалгарлаа.
Отго харвааны үеэр өнгөрсөн хугацаанд зэрэг, цолоо ахиулсан харваачиддаа дурсгалын зүйл гардуулж, цаашдын харваанд нь улам их амжилт хүслээ. Энэ жил спортын дэд мастер (СДМ) Л.Одсайхан, Б.Аззаяа, П.Баярсайхан нар цолоо ахиулсан бол СМ Б.Мөнхболд, Ш.Балсэнгэ нар аймгийн мэргэн хэмээх эрхэм цолыг хүртсэн байна.
"Петровис” баг энэ онд зохиогдсон бүх тэмцээнд өндөр амжилттай оролцсоноос улсын болон нийслэлийн хэмжээнд Тэргүүн байранд есөн удаа орж, хол харваачийн тэмцээнд Рекорд тогтоон, Хүрэл медалийг 10 удаа хүртжээ.
Жил бүрийн тэмцээнд өндөр амжилттай оролцдог тус багийн хувьд энэ жил илүү амжилттай байгаа талаар онцолж байлаа. Нийт тэмцээнүүдийн амжилтаас тоймлон хүргэж байна.
"Петровис” багийн 2016 оны амжилт
Тус багийн хаалтын харвааны үеэр мэдээ авахаар очиход минь Монгол зочломтгой зангаар угтаж, сайхан хүлээж авсныг дурсахад таатай байна. Харвасан сумны исгэрэх дуу, Монгол дээл, өмсгөл, энгийн даруухан намба, төрх, харилцаа, багш, шавь, ах, дүүсийн хүндлэлийг олон түмэнд цааш цаашдаа олон түмэнд сурталчлахыг хүссэнийг энд тэмдэглэе.
Монгол түмний бахархал болсон Үндэсний сур харваанд өндөр амжилтаараа тэргүүлдэг "Петровис” багийн хамт олондоо нийт хөгжөөн дэмжигчдийнх нь өмнөөс үргэлж Тод од нь байхыг хүсэн ерөөе!
Сэтгэгдэл байхгүй байна.