Хөл хорионы үеэр уйтгарлаж, гуниглахыг хориглов
Испанийн Ла-Пола-де-Гордон хотын захирагч оршин суугчдаа уйтгарлах, гуниглах, уурлахыг хориглосон шийдвэрийг гаргажээ.
Хатагтай Ноэми Гонсалес хөл хориог "шидэт цаг хугацаа” гэж зарласан байна. Тэрбээр хуучин гомдлуудаа мартаж, хайртай дотны хүмүүстэйгээ илүү их цаг зарцуулах шаардлага яг одоо гарч байна гэж үзэж байгаа аж.
Захирагч хатагтай тулгарч буй асуудлуудыг "инээмсэглэл, тэврэлт, үнсэлт”-ийн хүчээр даван туулахын тулд оршин суугчдаа цөхрөх, гуниглах, уйтгарлахыг хорио цээрийн дэглэмийн цаг хугацаанд хоригложээ.
Сэтгэгдэл байхгүй байна.