Төрийн ордны алтан босгыг ч бүү алхуул!

0

 

 

Дэлхий тэр аяараа айдаст автаж, улс гүрнүүдийн удир­дагчид коронавирустэй дайн зарлаад тулалдаж байхад манай эрх баригчид л сон­гуулиас өөр юм бодох тэнхэл­гүй явна. Уул нь бид, түрүүчийн сонгуулиар УИХ- 65 суудал авсан МАН, түүний удирдагчид, даан ялангуяа М.Энхболд, У.Хүрэлсүх на­раас мөн ч их зүйлийг хү­сэн хүлээж байсансан даа. Өвгөн сэтгүүлч миний тө­дий­гүй, өргөн түмнийхээ итгэл дээр ус цацсан. Өнөөх сайхан амлалтууд нь огт биелсэнгүй.

 

Урд өмнө Монголын Их хурал байтугай дэлхийн пар­ламентын түүхэнд гарч байгаагүй аймшигт аллага, үхэл, хулгай худал, авлига албан тушаалын хэрэг, хүчин хүчирхийлэл, энэ л парламентын үед гарлаа.

Би амлалтаас нь хэдэн зүйлийг сануулья. МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайд бо­лох­доо, "Монголд шударга ёсыг тогтооно” гэж гарч ирсэн.

Алив тэр шударга ёс! Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж төлөвлөөд, төсөвт тусгасан олон зуун тэрбум төгрөгийг хуваагаад завшчихсан УИХ-ын 42ги­шүүн, түүнийг зохион бай­гуулсан дарга, сайд нартаа арга хэмжээ авсан уу? Үгүй! Энэ бол ард түмнийхээ ажил амьдралыг хулгайлсан хамгийн аймшигт хулгай энэ байлаа.

Иргэд нь ЖДҮ-г хөгжүүлэх сангаас30 саятөгрөг авах гэж” майлж”байхадхувьдаа 30компанитайБ.Чойжилсүрэн Сан­гийн сайд байхдаа Төрийн банк­наас 20 тэрбум төгрөгийг Хятадынхөрөнгөоруулалттай "Шинжиан Шинфа” ХХК-д нэг өд­рийн дотор олгож М.Энхболдын сонгуулийн сур­тал­чилгаанд хандивласан байхад арга хэмжээ авсан уу. Үгүй!

Албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн мэдлийн "Хурд” компанидаа НӨАТ-ын буцаанолголтоос 36 тэрбумыг Сангийн яамнаас олгуулсан байсанд нь ха­риуцлага тооцсон уу? Үгүй!

Ирвэс хамгаалагч хүү Т.Лхагвасүмбэрэлийн амиа­раа хамгаалж байсан Тост Тосон бумбын нуруун дахь ордодЗасгийнгазрын тог­тоол гаргуулан олборлолт явуулж хөрсийг нь хуулж, эх говийн баянбүрдийг нь сүйт­гэж нүүрс олборлож байхад хариуцлага тооцож байгаа юу? Үгүй!

Ерөнхий сайдын хэлснээр, Б.Чойжилсүрэн яасан ха­наж цаддаггүй шуналтай юм бэ. Алив хаана байна, тэр,шудрага ёс.

Монгол Улсын хөрөнгийн бараг тал хувийг оффшор бүсэд аваачиж нуучихаад тэр хөрөнгөнийхөө хойноос оргоод гарчихсан, нэг үгээр хэлвэл эх орноосоо урвасан гэмт этгээдүүдэд арга хэмжээ авсан уу? Оффшорынх нь хөрөнгийг оруулж ирсэн үү? Үгүй!

Банк дампууруулан олон зуун хүн, байгууллагыг хохи­роосон, улмаар залилан хийсэн гишүүндээ арга хэм­жээ авсан уу? Үгүй !

Төрийн ордныг архины мухлаг шиг болгож, хавт­гайрсан архидалт зохион бай­гуулж, хүний аминд хүрсэн хүмүүс, бас архичин авгай, сонгууль болгоноор бэлэн мөнгө тараадаг нүүрсчин-шуналтай хувалз нартаа арга хэмжээ авсан уу? Үгүй!

Харин ч Б.Чойжилсүрэн, Д.Оюунхоролоос нь эхлээд байнгын хорооны дарга бол­гон дэвшүүлж, эрхлүүлж бай­гаа. Ингэж болдог юм уу?

Арван тэрбумын зээлээ Монголбанкаархаалгачихаад улсын мөнгө завшин яваа Ц.Гарамжав гишүүндээ арга хэмжээ авсан уу? Үнэнийг нь хэлсэн, нэвтрүүлсэн сэт­­гүүлчийгяаж бузар муу­хайгаар доромжилж, загнаж байв даа. Монголчууд теле­визээр тэр муухай авир араншинг нь харсан л байх. Тийм хүн Монгол Улсын төрийн дээд сэнтийд сууж байх ёсгүй биз дээ.

Монгол Ардын Нам-манай нам2016онысонгуульд ямар сайхан зүйл амлан, бид­ний тархийг угаасан гээ! Ард түм­ний амьдрал дээшилсэн үү! Үгүй!

Бүр ядуусын эгнээг мянга мянгаар нь нэмэгдүүлчихээд "Дундаж орлого сая давлаа” гэж худлаа мэдээллээр бид­ний тархийг угааж байгаа. Эмнэлэг нь ч оргүй, сургууль нь ч 2-3 ээлжээр хичээллэдэг хэвээрээ. Ядаж л Яармагийн 300ортойэмнэлэг,Түлэнхийн тө­­­­вийг ашиглалтад оруулчих ухаан байсангүй. Цар тахал Монголд орж ирчихээд улс орон даяар түгшиж байхад Г.Занданшатарын багийнхан хүний амь бодсонгүй, сон­гуульд л хамаг мөнгөө хав дарж суугаа.

Өнөөх 4-5 тэрбум ам.долларын нөөц хаа яв­на?! Нөгөө төсөвт зөвхөн өөрсдийнхөө сонгуулийг бо­дон суулгасан 2.2 их наяд төгрөг хаа явна?!Ард түмэн нь, эрээн даавууны өөдөс бүхнээр амны маск хийх гэж ядаж байхад энэ эрхмүүд АНУ-аас нэг бүр нь 2000 га­руй ам.долларын үнэтэй 250 ширхэг, санал тоолох хар машин авна гэж зарлаж байх юм.Өнөөх санал луйварддаг хар машин шүү дээ.

Арай ч дэндэж байна даа,манай намын удирдлагууд!

Би гурван удаа хөөгдсөн ч гэсэн Ардын намын батлахыг жараад жил хадгалж яваа ахмад сэтгүүлч. Орой дээрээ тахин шүтэж явсан намаа, ингэтлээ худалч хулгайч на­рын нам болно гэж даанч бодсонгүй явж дээ.

Олон жил нэг дүүрэг, нэг хороонд амьдарсан нөхөд маань надаас "Жамьян гуай, өнөө жилийн сонгуульд аль нам, хэнд саналаа өгвөл дээр вэ” гэж асуудаг юм. Би тэдэнд "Аль ч намын байсан, энэ худалч, хулгайч, хууль бусаар баяжигчид, төрийн мөнгийг үрэн таран хийгчид, уул уурхайг самардаж хүний аминд хүрсэн "араатнууд”-ыг л "Монгол төрийн ордны алтан босгоор бүү алхуул” гэж хэлж байгаа.

Энэ удаагийн сонгуульд, ЖДҮ сангаас хулгайчид, кон­цес­чин, гэр бүлээ хүчир­хий­­лэгч, архичин авгай нар, намааялаг­дуулсан дарга, хууль бу­саар баяжигч хунтайж нар, төрийн мөнгийг 20 тэрбумаар тараагч шу­налтан...зүсэн бү­рийн хүмүүс нэр дэвшинэ хэмээн чих дэлсэх боллоо.

Намын дарга У.Хүрэлсүх Би Монгол Улсын пар­ла­ментад хулгайч хүмүүс бит­гий суугаасай гэж бодож байгаа гэж хэллээ. Тиймээ, зөв.Намаасаа урвахгүй, хэлсэн үгнээсээ буцахгүй гэсээр Ерөнхий сайд болсныг тань буурал тэргүүндээ тод­хонсанаж байна. Зүгээр л"Б.Чойжилсүрэн яасан ха­­наж цаддаггүй шуналтай юм бэ” "Хулгайч нарыг нэр дэвшүүлэхгүй” гэж хэлээд ор­хидог биш хариуцлага тооц­дог байгаасай гэж би байтугай ард түмэн чинь харж нүдээ чилтэл хүлээж байна.

Ерөнхий сайд, МАН-ын дарга У,Хүрэлсүхэд хандаж ахмад сэтгүүлчийн хувиар дахин захихад "Парламент гэдэг бол ард түмний ху­раангуй. Тиймээс шилдэг хүмүүс ороосой. Намын даргын хувьд би өөрийнхөө багийг авч сонгуульд орно гэсэн үгэндээ эзэн болж Тост Тосон бумбаас тос биш цус гаргаж яваа, ЖДҮ ч бай, Тариалан эрхлэлтийг дэмжих сан ч бай бүгдээс нь хулгайлсан, Төрийн ордонд хүн амины хэрэгт холбогдсон улстөрчдийг бүү дэвшүүл.

Төрийн минь сүлд өршөө хэмээн залбирдаг Төрийн ордны алтан босгоор бүү алхуул.

Ард түмэн минь, 2020, 2021 оны сонгуулиуд бол та бидний, бүр Монголын хувь заяаны сонгуулиуд шүү. Түрүүчийн сонгуулиудад ямар хү­­нийг сонгож байснаа одоо хараа биз дээ. Хараад ой гутаж, байгаа биз дээ! Энэ удаад, хэдэнтөгрөг тараа­гаад, инээж ирсэн бүх­нийг битгий сонгоорой. Тэр багны цаана танд өгсөн хэдхэн төг­рөгөө тэрбумаар үржүүлж хувьдаа авагчид байдгийг харж хаширлаа шүү дээ.

Цаана чинь, хөрөнгө мөн­гө­гүй, ар өврийн хаал­гагүй хэрнээ, энэ эх орон ард түмний төлөө цохилох зүрхтэй, шударга дайчин за­луус, энэ сонгуульд ол­ноороо өрсөлдөх юм билээ. Тэднийг л олж сонгоорой. Сэтгүүлч бид, энэ худалч хулгайчдаас хэн хаана нэр дэвшиж байгааг тухай бүр нь та бүхэндээ баримт сэлтээр мэдээлж, тарааж байх болно. Анхааралтай тусгаж аваарай хэмээн захиж байна. Энэ бузар булхайнуудыг одоо төрийн ордны алтан босгоор дахиж алхуулахгүй юм шүү.

Г.ЖАМЪЯН /МУГЗ/

2020.04.27

Өдрийн сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.