БНХАУ-д халдварын нэг тохиолдол илэрчээ
Сүүлийн 24 цагийн байдлаар БНХАУ-д коронавирусний халдварын нэг, шинж тэмдэггүй 15 тохиолдол илэрч, 27 хүн эдгэрсэн бөгөөд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээллээ.
Халдварын нэг тохиолдол нь зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд Өвөр Монголын өөртөө засах оронд илэрсэн байна. Хятадад гаднаас орж ирсэн нийтдээ 1691 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 1611 нь эдгэрсэн бол 80 хүн эмчилгээгээ үргэлжлүүлж байна. Халдвар дэгдсэнээс хойш БНХАУ-д 82919 хүн коронавирусний халдвар авч, 78171 хүн эдгэрсэн бол 4633 хүн нас баржээ.
БНХАУ-ын эрх баригчид дөрөвдүгээр сарын 1-нээс халдварын шинж тэмдэггүй өвчлөлийн талаар мэдээлж эхэлсэн билээ. Өнгөрсөн 24 цагийн байдлаар 15 ийм тохиолдол илэрсэн нь бүгд дотооддоо халдвар авсан байна. Одоогийн байдлаар шинж тэмдэггүй 760 тээгч эмнэлгийн хяналтад байгаа ажээ.
БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгт вирус тархсанаас хойш 1047 хүн халдвар авч, дөрвөн хүн нас барсан бол 985 хүн эдгэрчээ. Макаод коронавиурсний халдварын 45 тохиолдол бүртгэгдсэний 42 нь эдгэрсэн байна. Тайваньд 440 хүн халдвар авснаас долоон хүн нас барж, 368 хүн эдгэрчээ.
Сэтгэгдэл байхгүй байна.