Канадад эмчлэгдсэн хүний тоо халдвар авсан хүний тоог давжээ
Канадад коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо халдвар авсан хүний тоог анх удаа давсан тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгджээ.
Өнгөрсөн даваа гаргийн байдлаар, Канадад коронавирусний халдвар авсан 32994 хүн бүрэн эмчлэгдсэн бол халдвар авсан нийт 31944 тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд Канадад коронавирусний халдварын 1133 тохиолдол шинээр илэрсэн бол "COVID-19”-н улмаас 4993 хүн нас баржээ.
Канадад коронавирусний халдварын анхны тохиолдол 1 дүгээр сарын 15-нд бүртгэгдсэн юм. "Бид коронавирусний цар тахлаас үүдэлтэй хямралаас гарах замынхаа талд нь ороод байна" гэж тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо 4 дүгээр сарын 28-нд мэдэгджээ. Түүнчлэн улс оронд халдварын оргил үе 5 дугаар сарын эцсээр болно гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.