Коронавирусний халдвартай өвчтөнүүдийг эмчилж байсан эмнэлэгт гал гарч, таван хүн амиа алджээ
ОХУ-ын Санкт-Петербург хотын Гэгээн Георгийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт гал гарсны улмаас таван хүн амиа алдсан тухай эмнэлгийн түргэн тусламжийн алба мэдээлжээ.
"Галын улмаас хиймэл амьсгалын аппарат залгуулсан байсан таван өвчтөн амиа алдсан” гэж эх сурвалж хэлсэн байна.
Одоогийн байдлаар галыг унтраасан байна "Арван хавтгай дөрвөлжин метр талбай галд автсан” гэж Оросын Онцгой байдлын яамны хэвлэлийн алба мэдээлжээ. Эмнэлгээс 150 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Хиймэл амьсгалын аппаратад цахилгааны богино холболт үүссэний улмаас гал гарсан байж магадгүй байна.
Гэгээн Георгийн эмнэлэг нь гуравдугаар сарын дунд үеэс халдварт өвчний эмнэлэг болгон бүрэн өөрчилсөн Санкт-Петербургийн анхны эмнэлгүүдийн нэг бөгөөд зөвхөн амьсгалын замын цочмог вируст халдвар, коронавирусээр халдвар авсан өвчтөнүүдэд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байгаа ажээ.
Тавдугаар сарын 9-нд мөн Москва хотод коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг тусгаарлан эмчилж байсан 50 дугаар эмнэлэгт гарсны улмаас нэг хүн нас барсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна.