Нийслэлийн нийтийн тээвэрт давхар автобус үйлчилнэ
Нийслэлд удахгүй давхар нийтийн тээвэр явж эхэлнэ. Учир нь ”ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ” ОНӨААТҮГазар урьдчилгаа 20 хувийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80 хувийг Монголын хөгжлийн банк болон Хятадын хөгжлийн банкны санхүүгийн 6 жилийн хугацаат зээлийн эх үүсвэрээр 2 давхар цахилгаан автобус авахаар болжээ.
Эхний ээлжинд 10 ширхэгийг нийтийн тээвэрт явуулна. Мөн энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, дөрвөн эрчим хүчний дэд станц худалдан авч, техникийн парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.
Эхний ээлжид туршилтаар үйлчилгээнд явуулна.
Сэтгэгдэл байхгүй байна.