Зууны эмэгтэй Роми Шнайдерын гунигт түүх

877
  Зууны эмэгтэй Роми Шнайдерын гунигт түүх
Кино урлагийн нэгэн гүнж ийн мэндлэв
Розмари Шнайдер 1938 оны есдүгээр сарын 23-нд кино жүжигчин Магда Шнайдер, Вольф Альбаха-Ретти нарын газар дээрх ганц үр нь болон мэндэлжээ. Өхөөрдөм Ромиг дөрөвхөн настайд эцэг эх хоёр нь салав. Магда нэгэн рестораны эзэн залуутай гэр бүл боллоо. Өдөр тутмын ажил, амьдралдаа түүртсэн эцэг, эх хоёр нь бяцхан охиндоо анхаарал хандуулах завгүй байсан учир Роми ихэнх цагаа сүмд өнгөрөөх болжээ. Харанхуй бүрхсэн сүм, багануудаар нь бүх л амьдралаа төсөөлөхгүйн тулд Роми сэтгэлийн гэрэл гэгээгээ цаасанд буулгаж, зурж эхлэв. Мөн сургуулийнхаа жүжгийн хэсгүүдэд тоглох болсон байна.
15 нас ч хүрээгүй байсан Ромиг ээжийнх нь продюсер "Голт борын цэцэг дахин цэцэглэхэд” хэмээх киноны туслах дүрд тоглуулсан нь жинхэнэ шуугиан тарив. 1954 онд кино найруулагч Эрнст Маришка зөвхөн Ромид зориулан "Хатан хааны залуу нас” кино романыг зохиов. Роми эзэн хаан Франц Иосифын гэргий, гүнж Элизабет Баварскийгийн буюу Сиссигийн дүрд тоглох учиртай байв. Энэхүү телевизийн кино олны хүртээл болсон даруйд Роми бүх л насны эрчүүдийн хайрыг татаж чадав. Тухайн жил нь хүүхэлдэйн киноны алдарт Уолт Дисней компани Роми Шнайдерыг "Дэлхийн хамгийн сайхан бүсгүй” хэмээн нэрлэсэн юм.

Дэлгэцийн өмнөх хайр дурлал
Ромигийн нэр хүнд тив дамнав. Атлантын далайд ч түүний нэрийг дурсах болов. Сая сая үзэгчдийн сэтгэлийг булаасан тэрбээр өдөрт хайрын захиа өч төчнөөнөөр нь авах боллоо. Ойролцоогоор 600 гаруй захиа хүлээсэн авсан гэх. Сиссигийн тухай гурван ангит кинороманд тоглосон тэрбээр хачирхалтайгаар ээлжит ангиудад нь тоглохоос татгалзжээ. Харин "Кристина” хэмээх мелодрамд тоглохоор зөвшөөрсөн байлаа. Ганцхан болзолтойгоор тэр. Өсч яваа кино одод хамтран тоглогчоо өөрөө сонгох эрхийг тус киноны продюсер, найруулагч нар зөвшөөрсөн байв. Парисын нисэх онгоцны буудал дээр Ромиг киноны уран бүтээлчид ёслол төгөлдөр хүлээн авав. Гартаа цэцгийн баглаа барьж, нүүрэндээ баяр баяслын инээмсэглэл тодруулан зогсох хүмүүсийн хамгийн ард францын кино од Ален Делон зогсч байв. Ален бол олон зуун алдартай болоод өсч яваа кино жүжигчдийн зургийг үзсэний эцэст Ромигийн хийсэн сонголт байсан юм. Ален түүнд час улаан сарнайн баглаа барив. Делон шинжсэн харцаар залуу халуун Ромиг харснаа эргэн харж, "Ихэмсэг, яравгар немц галуу л байна” хэмээж байжээ. Роми Шнайдерын шүтэн бишрэгчид үүнийг сонссон даруйд ичгүүр сонжуургүй, увайгүй Делоныг хэдэн талаас нь тас татах дөхсөн гэдэг. Ийнхүү кино зураг авалтын эхнээс хоёр жүжигчний хоорондын харилцаа нэг л болж өгөхгүй байв. Делон хүмүүжилгүй банди шиг, харин Роми цэмцэгнүүр байх болов. Делон бүдүүлэг зан гаргана, үүнд нь Роми гоморхох боловч түүнийгээ үл гаргана. Ален доог тохуу хийхэд тэрбээр зэвүүцнэ. Үзэн ядалт, хайр дурлалын хооронд ганцхан алхам гэдэг дээ... Кино зураг авалт дууслаа. Аленыг нисэх онгоцны буудалд гаргаж өгчихөөд Роми цурхиран уйлжээ. Хайртаасаа хоёрхон хоног л хол байж чадав. Гурав дахь хоног дээрээ таньж мэдэхгүй Парис хот руу хайртдаа очихоор ниссэн байлаа.
Роми тэнд тэс өөр, жинхэнэ Ален Делоныг харсан тухайгаа өдрийн тэмдэглэлдээ "Парист би жинсэн өмд, цамц өмсдөг, ёжтой, тэсвэргүй залуу, жинхэнэ Алентай танилцсан юм. Тэр ямагт зураг авалтаас хоцорч, "Рено”-гоороо хот­оор дэмий сэлгүүцдэг, итгэмээргүй түүхийг ярьдаг байлаа” хэмээн бичжээ. 1959 оны гуравдугаар сарын 22-нд тэдний гэрлэх ёслол боллоо. Кино театрууд шинэ киноны зарлал шиг л томоохон даавуун дээр баяр бахдалтайгаар "Кино урлагийн хамгийн сайхан хос эцсийн эцэст гэрлэлээ” хэмээн бичсэн байв. Залуу хосууд Парист том байр худалдан авлаа. Гэсэн ч амралтын өдрүүдийг тосгонд өнгөрүүлэхийг илүүд үзэж байв. Роми өдөр бүр өдрийн тэмдэглэл хөтөлж түүндээ хоёр жүжигчин маань бие биеэсээ ямар их өөр болох талаар байнга өөртөө хэлж, бичдэг байжээ. Хайр дурлалаасаа болж тэд багтарч үхэх шахдаг болов. Учир нь Делон ихэнх цагийг эхнэртэйгээ биш найз нөхөдтэйгээ өнгөрүүлдэг байсан нь Ромиг бухимдуулж байлаа.
 
Висконтитой танилцсан нь
"Гурван хүн миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн. Тэд бол Ален, Висконти, Шанель.”
Роми Делоны хамтаар Италийг зорилоо. Ален найруулагч Висконтигийн "Рокки ба түүний ах дүүс” кинонд тоглохоор болсон байв. Кино одын эхнэрт ихэд болгоомжтой ханддаг байсан Висконти Ромигийн ухаан, авьяасыг олж харсан юм. Тэрбээр Жон Фордын "Биеэ үнэлэгч чинь ямар их харамсалтай вэ” хэмээх жүжгийг тавихаар шийдсэн гэдэг. Ах дүү хоёрын хооронд үүссэн хориотой хайр, түүний эмгэнэлийн тухай өгүүлэх тус жүжигт Роми, Делон хоёр тоглох нь гайхалтай зохицно гэдэгт найруулагч Висконти итгэл төгс байсан юм. Австрийн гоо үзэсгэлэнт Ромиг жинхэнэ франц эмэгтэй болгохын тулд Висконти Коко Шанелийн загваруудаар гоёсон нь гайхалтай зохицов. Энэ үеэс Роми Шнайдер жинхэнэ франц эмэгтэй шиг хувцаслах болжээ. Мөн Висконтигийн удирдлага дор Роми цагаан хоол идэж, гимнастик, бассейнаар хичээллэж байж. Энэ нь гадаад үзэмжээ илүү сайхан, илүү тодруулахад тус болов. Түүнчлэн Шанель Ромиг ер бусын ихэмсэг, дэгжин бас тансаг байдалд сургажээ. Хожим нь алдарт кино од маань "Гурван хүн миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн. Тэд бол Ален, Висконти, Шанель” хэмээн бичсэн байдаг.
"Биеэ үнэлэгч чинь ямар их харамсалтай вэ” жүжгийн нээлт 1961 онд болж 120 удаа тоглогдов. Гэвч шүүмжлэгчдийн сэтгэл огтхон ч хөдөлсөнгүй ээ.

Мөрөөдөл сүйрэл дагуулсан нь
Гэвч утасны ганцхан дуудлага л түүний аз жаргал, сайн сайхан бүхнийг сүйрүүлэв.
Кино зураг авалтаас болж, Роми, Ален хоёрын хайр дурлал, амьдрал утга учраа алдаж эхлэв. Хардалт, зэмлэл тэднийг холдуулж байв. 1963 оны зун европын бүх л хэвлэл мэдээллээр энэхүү асуултад өөр өөрсдийн хариултыг өгч байв. Нэгэн сонинд Делоны шаргал үстэй эмэгтэйтэй байгаа зургийг нийтэлсэн байлаа. Тэр өдөр Роми Ален руу утастав... Наймдугаар сар гэхэд Ален өөр бүсгүйтэй гэрлэх болсноо албан ёсоор зарлаж, хэдхэн сарын дараа хүүтэй болжээ.
Хэсэг хугацаа өнгөрчээ. Роми хойт эцгийнхээ Баруун Берлин дэх шинэ зоогийн газрын нээлтэд очихыг зөвшөөрөв. Тэнд Роми Берлиний "Инээдэм” театрын захирал Гарри Мейентэй танилцжээ. Тэд олон ч удаа уулзаж, ярилцав. Эцэст нь Роми эхнэр нь болохыг зөвшөөрч, түүнд зүрх сэтгэлээ даатгасан юм. Хурим хийгээд удсан ч үгүй, Роми хүү Давидаа төрүүллээ. Шинэ зүйлд Роми суралцах хэрэгтэй болох нь тэр. Гэвч утасны ганцхан дуудлага л түүний аз жаргал, сайн сайхан бүхнийг сүйрүүлсэн нь Ален Делон түүнийг "Бассейн” кинонд хамтран тоглохыг урьсан явдал байлаа. "Бассейн” киноны зураг авалтын үеэрх фото сурвалжлагыг сонингууд дуртайяа тавих болов. Сурвалжлагчдын өмнө бардам инээмсэглэн зогсох Ален Делон "Энэ удаад бид бие биеэ кино зохиолын дагуу л хайрлаж байна” гэх. Гэвч үнэн хэрэгтээ тэрхүү киноны зураг авалт Ромигийн аз жаргалтай амьдралын төгсгөл байсан юм. Тун ч удалгүй хэвлэл мэдээллээр тэднийг амрагийн харилцаагаа дахин сэргээсэн талаар бичиж эхэллээ. Мөн Ниццын нисэх онгоцны буудал дээр бие биеэ тас тэврэн буй зургийг нийтлэв.
Гарри Мейен эхнэрээ уучилж чадсангүй ээ. Ажлаа орхиж, архи дарс уух болов. Маш их дарамтад орсон Роми ч түүнтэй нэгдэв. Гэвч 1970-аад онд Роми Шнайдерын кино жүжигчнийх нь хамгийн их амжилттай жилүүд байсан гэдэг. Роми 1973 онд Гарригаас гэр бүлээ цуцлуулж, хагас сая долларыг түүнд өгч, хүүгээ өөртөө үлдээх эрхтэй болжээ.
 
 
Хоёр жилийн дараа Роми гурав дахиа нөхөрт гарсан юм.
Тэрбээр өөрийн нарийн бичиг, тухайн үед ихэд ирээдүйтэй жүжгийн зохиолч хэмээгдэж байсан Даниэль Бьязинитэй гэрлэсэн байна. Баруун Францын хөх тэнгэр, ногоон өнгийн байшин Ромид дахин нэгэнтээ аз жаргал бэлэглэсэн нь түүний ганц охин Сара нь мэндэлсэн явдал байв. Гэвч тэр аз жаргал мөн удаан, мөнхийнх байсангүй ээ.
 
1979 онд Гарри Мейен Ромигийн нэгэн хүзүүний алчуураар өөрийгөө боон амиа хорлосон нь түүнийг ихэд цочирдуулсан юм. Энэ үеэс эхлэн Роми тамхинд хэт их орох болов. Өдөрт хэд хэдэн хайрцаг тамхи татдаг байв. 1981 онд газар дээрх ганц хүү Давид нь амь насаа алдав. Түүний үхэл үнэхээр аймшигтай, дэндүү харамсмаар байлаа. Гэртээ түлхүүрээ мартсан Давид хашаа даван, авирч байгаад төмөр сараалжин дээр унаж, амиа алдсан байв. Роми ухаан санаагаа бараг алдав.
 
Ганцхан Делонтой л уулзахыг зөвшөөрч, Ален оршуулгын бүх ажлыг зохион байгуулсан юм. Уй гунигт автсан кино од маань гэрээсээ гарахыг ч хүссэнгүй.Тэрбээр Ромиг "Сан-Сусигийн явуулын хүн” кинонд тоглохыг урьсан юм. 12 настай өнчин хүүгийн амьдралыг аварч буй эмэгтэйн дүр Ромигийн сэтгэлийг хөдөлгөж чадсан нь энэ. Кино одын хүсэлтээр киноны төгсгөлд "Давид болон түүний эцгийн гэгээн дурсгалд” хэмээх бичиг урсдаг байна.
 
1982 оны тавдугаар сарын 29-нд Ромиг нас барсан байхыг олсон юм. Өөд болохоосоо өмнө тэрбээр ширээний ард сууж, охин Сарадаа захидал бичсэн байв. Ромигийн харц хүү Давидынх нь хөрөг дээр туссан байсан гэдэг. Хэвлэл мэдээллээр алдарт кино жүжигчин амиа хорлосон тухай бичиж эхлэв. Харин эмнэлгийн дүн шинжилгээгээр зүрх нь ачааллаа даалгүй Роми нас барсан хэмээх дүгнэлтийг гаргасан юм.
Алдарт Ален Делон мөн оршуулгыг зохион байгуулав. Ромиг хүү Давидынх нь ойролцоо оршуулжээ. Ален анх Ромитой нисэх онгоцны буудалд тосч, танилцахдаа барьж байсан шиг час улаан сарнайг түүний булшин дээр тавьж байсан гэдэг.
 
 
 
 
 
 
 
 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

877 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex