Ундны ус нянгаар бохирджээ
Нийслэлийн БЗД-ийн 10 хорооны ундны усны чанарт хийсэн шалгалтын талаарх мэдээллээ Мэргэжлийн хяналтын газраас өглөө. Уг мэдээллээр БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах ус түгээх таван байр, аж ахуйн нэгжийн гаргасан гүний дөрвөн худаг, иргэдийн ухсан хоёр худгийг хамруулсан байна. Төвлөрсөн шугамын 24 цэгээс дээж авч хими, нян судлалын шинжилгээ хийхэд дөрөв нь нянгийн бохирдолтой байжээ. Мөн 15 дээжээс фторын агууламж хүлцэх хэмжээнээс их байсан аж. Нэг дээжийн нитратын агууламж өндөр байсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна.