Засаг дарга нар журам зөрчиж, газар олгожээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, гeологи, уул уурхайн хяналтын хэлтсээс Налайх, Баянзүрх, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд газар өмчилж, эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийжээ.
Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд нийт 2540 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага амьдарч, үйл ажиллагаа явуулж байна. Энэ бүсэд амьдарч, ажиллаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 90 хувь нь нүхэн жорлонтой байгаа нь ундны усны эх үүсвэр бохирдож болзошгүй нөхцөл байдал үүсэж буй аж.
Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар олгосон байна. Харин энэ нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан А-230/127 тоот тушаал /Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам/-ыг зөрчиж, эрх бүхий албан тушаалтнууд албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллгаас хийжээ.
shuud.mn
Сэтгэгдэл байхгүй байна.