“ЯНЖУУР ТАМХИ”-НЫ НАМТАР АЛЬ, АЛИНД НЬ ХАМААТАЙ
Хар тамхины асуудал Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил нарт эн тэнцүүхэн "наалдах” ёстой. Гэтэл сонгуулийн шоугаар мань хоёр гайтай, хөөтэй хар тамхины дуулианыг нэг, нэгэндээ тохох гэж ядаж, цөхөжгөөж байна.
УИХ-ын 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй мань эрс энэ удаад "ХҮЧЭЭ НЭГТГЭХ”-ээс татгалзаж байна. Учир нь тэдэнд аль алинд нь УИХ-ын гишүүн болох хэмжээгүй хүсэл бий. Гэтэл парламентын танхимд заларч, зөөлөн сандалд тухлах энэ хүсэлд нь "янжуур тамхи”-ны хэрэг нь гай болчих гээд нэр цэвэр үлдэх гэж ядаж, цөхөрч байгаа гэх.
Нэгдүгээрт, зогсоож өгсөн гэдэг нь юу гэсэн үг вэ, та гавьяа байгуулчихсан юм биш, хийх ёстой ажлаа л хийсэн шүү дээ. Хоёрдугаарт, таныг ажлаа аваад гурван жил болсны дараа жолоочийн чинь үйлдсэн хэрэг хамаагүй юм уу. Гуравдугаарт, өөрийг чинь лааз өшиглөөд явж байхад болсон хэрэг гэхээр одоо багаар нь дэмжээрэй гээд тантай хөтлөлцөөд хамт явж буй Ц.Мөнх-Оргилын асуудал юм байна, тийм үү. Нэг намаас, нэг тойргоос нэр дэвшиж буй тэр хүн л таны өмнө Гадаад харилцааны сайд байсан биз дээ. Гадаад харилцааны яамны шалгуураар эх орноо төлөөлдөг дипломат ажилчид салбарын сайдад биш, хэнд харьяалагдах юм бэ. Дөрвөн жилийн дараа та бас л иймэрхүү юм яриад явж байх вий дээ. Хар тамхины асуудалтай холбоотойгоор "хар жагсаалт”-д Монгол орсон нь долоо биш, бүр 70 килограмм хар тамхи зөөж байгаад баригдсантай бас л хамаагүй юм гэнэ. 70 килограмм гэдэг чинь бүр бүхэл бүтэн хүнтэй тэнцэх хэмжээ шүү дээ. Ажилтнууд нь хар тамхи зөөж, манай улс "хар жагсаалт”-д орсон нь Гадаад харилцааны сайдад хамаагүй юм бол нэг ч гэсэн сайдын орон тоог хэмнэе л дээ.
"Янжуур тамхи”-ны сайд Д.Цогтбаатар Ц.Мөнх-Оргилынхоо эсрэг "дайн”-аа сошиалаар хийж байна. Мөнгө төлсөн фэйсбүүк хаягнуудаас хамтрагчийнхаа "бөгс ухах” атлаа Д.Цогтбаатар байгаагүй бол Монгол Улсын гадаад харилцаа тасрах байсан мэт "долоох” юм.
Сэтгэгдэл байхгүй байна.