Б.Нямтайшир, Э.Бат-Үүл нарын нууц уулзалтын бичлэг юу өгүүлэв?
Хэнтий аймагт АН-аас нэр дэвшигч, хотын дарга асан Э.Бат-Үүл, МАК группийн ерөнхийлөгч Б.Нямтайшир нар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын "Цэнхэр”-ийн гуанзанд энэ сарын 6-нд уулзсан нууц уулзалтын бичлэг задарчээ.
Уг бичлэгт гарч байгаагаар бол Э.Бат-Үүл Б.Нямтайширыг хүлээж байгаад тосон авч уулзах аж. Бичлэгт дурдсанаар бол тэд гуанзны эзэнд мөнгө төлж байгаад хүн оруулалгүй, 2 цаг орчим уулзжээ. Хэнтий аймагт АН-аас нэр дэвшиж яваа Э.Бат-Үүл хүү Б.Чулуудайнхаа хамт яллагдагчаар татагдаад байгаа бол Б.Нямтайширын хүү Н.Номтойбаяр нь хоригдож, өөрөө шүүхийн зарлантай яваа.Тэд уулзаж дуусахад бие хамгаалагчдаар хамгаалуулсан Б.Нямтайширын машинд нь хамт суугаад хаашаа ч юм явж байгаа нь бичлэгт үлджээ.
Ингэж хөвгүүдтэйгээ хамт ял шийтгэл авахдаа тулсан Монголын толгой баян, ардчиллын алтан хараацай хоёрын буйдхан газарт уулзсан уулзалтын зорилго чухам юу байв? Тэр тусмаа хүүгийнхээ сонгуулийн сурталчилгааг хийж байгаа Б.Нямтайшир нэр дэвшиж яваа Э.Бат-Үүлийг зорьж очсоны цаад учир юу вэ гээд олон асуулт хариулт нэхэж байна. Хоёулаа их ажилтай улс санамсаргүй таарна гэж байхгүй байх.Сошиалаар шуугиж байгаагаас харахад МАК группийн ерөнхийлөгч Б.Нямтайшир Хэнтий аймагт нэр дэвшиж яваа Э.Бат-Үүлийн сонгуулийг санхүүжилтийг шийдвэрлэх, хариуд нь Э.Бат-Үүл Н.Номтойбаярыг УИХ-д гаргах хоёр талын тохироотой уулзсан гэх.
Уг нууц уулзалтын бичлэг задармагц Э.Бат-Үүл
"Нямтайшир хоёр эгчийгээ оршуулсан газрыг эргэж яваад Цэнхэр мандал сумын Цолмон хоолны газар надтай таарсан. Тайшир бид хоёр нэг байрных” хэмээн жиргэжээ.
Нүд худал хэлдэггүй, Э.Бат-Үүл өөрөө ч хүлээн зөвшөөрсөн юм болохоор тэд ямар ч байсан нууцаар уулзсан нь үнэн байна. Тэд улстөр, бизнесийн нам дамнасан сүлжээ болох МАНАН мафийн хүмүүс гэдэг үнэн. Энэ сонгууль тэдний эрх мэдлээ хадгалж үлдэх сүүлчийн сонгууль учраас хаана, юу эсийг хийж явах билээ.
О.Гэгээ
Эх сурвалж: www.mongoltur.mn
Бичлэгийг та ЭНДЭЭС үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй байна.