АНУ Тайваньтай эдийн засгийн яриа хэлэлцээ хийх механизмыг эхлүүлжээ

0

 

АНУ Тайваньтай "худалдаа, эдийн засгийн яриа хэлэлцээ” хийх механизмыг эхлүүллээ гэж тус арлын төв мэдээллийн агентлаг мэдээлжээ. 

"Жил тутмын энэхүү өндөр түвшний эдийн засгийн яриа хэлэлцээ нь АНУ, Тайванийн хооронд тэргүүлэх ач холбогдол бүхий асуудлаар эдийн засгийн хэлхээ холбоог бэхжүүлэх тавцан болно" гэж Тайван дахь Америкийн хүрээлэн (АНУ-ын Элчин сайдын яам) мэдэгдсэн байна. Тодруулбал, "технологи, эмнэлгийн бүтээгдэхүүн нийлүүлэх сүлжээг дахин чиглүүлэх”, хөрөнгө оруулалт, оюуны өмчийг хамгаалах, дэд бүтэц болон эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хэлэлцэх аж.

Америкийн төлөөлөгчдийн багийг Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн дэд сайд Кейт Крач тэргүүлнэ. "Хоёр талын эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах” зорилготой яриа хэлэлцээний шинэ механизмын хүрээнд хийх эхний хурал хэзээ, хаана болох нь одоогоор тодорхойгүй байна.

Тайванийн засаг захиргааны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жан Дунхань Вашингтоны санаачилгыг "Тайвань-АНУ-ын худалдаа, эдийн засгийн түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн бодит алхам" хэмээн нэрлээд талархан хүлээн авчээ.

Сүүлийн үед Бээжинтэй харилцаа муудаж байгаатай холбоотойгоор Цагаан ордон Тайваньтай харилцаагаа идэвхжүүлж байгааг ажиглагчид тэмдэглэж байна. БНХАУ-ын эрх баригчид Тайванийг нутаг дэвсгэрийнхээ салшгүй нэг хэсэг гэж үздэг билээ. АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Алекс Азар наймдугаар сарын 9-12-нд Тайбэйд айлчилсан бөгөөд тэрбээр 1979 оноос хойш тус аралд айлчилсан АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтан болсон юм. Тайванийн эрх баригчид рактопамин хэмээх тэжээлийн нэмэлт бодис бүхий Америкийн махны импортод тавьсан хязгаарлалтыг цуцлахыг зөвшөөрснөө даваа гарагт мэдэгдсэн байна.  

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex