“Хунтайж” Э.Батшугар НИТХ-д дэвшиж, ханлиг байгуулахыг санаархлаа үргэлжлүүлнэ
Авлига, албан тушаалын хэргээр ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны сонгуулиар Баянголд нэр дэвшиж чадаагүй тул хүүгээ Сонгинохайрхан дүүрэгт дэвшүүлсэн ч сайн юм болоогүй. Сонгуулийн дараа "Би дахиж ямар ч сонгуульд нэр дэвшихгүй” хэмээн сая нэг мэдэгдэж байв. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярын болон түүний үеийн ахмадуудад Монголын улс төр түй ч хамааралгүй болсныг мань хүн сая л нэг ухаарсан нь тэр. Үе мултарна гэдэг айхтар үг манайхны дунд бий. Өөрийгөө хэрэггүй болсныг мэдрээд жолоогоо татна гэдэг чухал. Буруу л зөнөхөөс сэргийлсэн хэрэг. Гэвч үүнийг ойлгохын тулд Н.Энхбаярт 12 жилийн хугацаа шаардагдаж, Монголын улс төр, нийгмийг багагүй бужигнууллаа. Өөрөөр хэлбэл, 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөд нь ард түмэн түүнд баяртай гэж хэлсэн. Гэвч түүнд таалагдаагүй. Монгол төрийн бүхий л өндөр албан тушаалыг ээлж дараалан хашсан Н.Энхбаяр гэртээ суухыг хүсээгүй. Тиймдээ ч эргэж ноцсон. Эхлээд "Би намынхандаа зөвлөгөө өгч, зааж тусалмаар байна” гэдэг байсан Н.Энхбаяр сүүлдээ энэ улсыг зөвхөн өөрөө л зөв залж чиглүүлж чадах талаар ярих болсон. Бараг дэмийрч байна уу гэж бодогдтол эрээ цээрээгээ алдсан. Ашгүй нэг үеэ мэдэрч, биеэ татлаа гэтэл үгүй байж.
Сэтгэгдэл байхгүй байна.