Н.Энхбаяр Шадар сайд болохгүй

0




 

 

Урьд шөнө   Н.Энхбаяр  эх орондоо эргэж ирлээ.  Өршөөлийн хууль батлагдахаас өмнө тэрээр эх орондоо ирэх нь эрсдэлд оруулах магадлал өндөр байсан биз. Тиймээс   МАХН-ынхан намын дарга Н.Энхбаяраа Өршөөлийн хуульд хамруулаад зогсохгүй, магадгүй АН засаг барьж байгаа дараагийн сонгууль болох хүртэлх хугацаанд Н.Энхбаярыг дахин "оролдохгүй” гэсэн баталгааг гаргуулсантай холбоотой  байж болох тул Н.Энхбаяр ийнхүү эх орондоо хөл тавьлаа. Мэдээжийн хэрэг   засаг барихад хамтран оролцож байгаа МАХН-ын даргын хувьд  Н.Энхбаярт  хийх ажил их байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой.  

Ийм учраас Н.Энхбаярын энэ  удаагийн "ирэлт” магадгүй эргэлт буцалтгүй  гэж эх сурвалж онцолж байна.

Н.Энхбаярт одоо хийх ажилд их байна. Юуны өмнө өөрийг нь байхгүй хойгуур "бужигнаантай” байсан МАХН-аа нэг мөр цэгцлэж авах, Шинэ сайдуудаа томилуулах, засаг төрийн  хэрэгт оролцох гээд олон ажил түүнийг хүлээж байна.

Хүссэн хүсээгүй Н.Энхбаяр улс төрийн "тогоонд” олон жил чанагдсан хашир туршлагатай нэгэн.  Тиймээс түүний хийх үйлдлүүдээс МАХН-ын болон Шударга ёс эвслийн, цаашлаад Монголын  улс төрийн үйл явдлын чиг хандлага тодорхойлогдоно гэхэд нэг их хилсдэхгүй.

Олон нийтийн дунд түүнийг эх орондоо яаран сандран ирсэн нь  өөрийгөө Шадар сайд болгох гэсэнтэй холбоотой гэж таамаглаж байна. Гэвч үнэндээ Н.Энхбаяр Шадар сайд "болохгүй".  Бодит байдал  дээр   тэр өөрөө  хүсвэл Шадар сайд болох  боломжтой ч тэр  энэ албан тушаалаас  татгалзах биз. Ингэж хэлэхийн учир нь   нэгэн цагт  Монголын төрийн 3 өндөрлөг гэж хэлэгддэг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын албан тушаалыг бүгдийг нь хашиж байсан хүн  Шадар сайд болохоор улайрна гэдэг "ичгэвтэр” хэрэг. Нөгөөтэйгүүр  өнөөгийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй  зарим  улс төрчдөд  бараг  "улс төрийн А үсгийг нь заасан” хүн гэж хэлж болохуйц Н.Энхбаяр одоо тэдний доор Шадар сайдаар  гээд ажиллана гэдэг дэндүү доромж  хэрэг биз. Түүнчлэн  Өршөөлийн хуульд хамрагдсан даруйдаа Шадар сайд болно гэдэг өөрийн  болон МАХН-ын ирээдүйд сөргөөр нөлөөлөх шийдвэр  болно гэдгийг тэр сайн мэдэж байгаа.

Тэгэхлээр Н.Энхбаярт Шадар сайд болохоос илүү намаа идэвхтэй удирдах, ирэх сонгуулиар парламентэд  олонхи болохын тулд  одооноо  "ажиллах” их ажил  үлдэж байна. Энэ  ажлаа тэр хэнээр ч заалгалгүй "сайн хийнэ” байх гэж ажиглагчид үзэж байна. 

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex