МОДНЫ ТАРЬЦ СУУЛГАЦЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА
Сонгинохайрхан дүүрэг 2020 оныг "Гэрэлт-ногоон дүүрэг” зорилтот жил болгон зарласан. Энэхүү ажлын хүрээнд 5,10-р саруудыг " Гэр бүлийн мод тарих өдөр”, "Аавуудын мод тарих өдөр”, "Ээжүүдийн мод тарих өдөр” "Андуудын мод тарих өдөр” зэрэг нэрэмжит болгон зохион байгуулж хашаа бүрийг моджуулах арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Хаврын бүх нийтээр мод тарих ажлын 2 дахь 7 хоногийг "Гэр бүлийн мод тарих өдөр” болгон зарлаж, эмзэг бүлгийн хашаандаа мод тарих сонирхолтой иргэдэд 5000 ширхэг шилмүүст болон жимсний мод үнэгүй олгож, модны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.