СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГАЗРУУДЫГ АТТЕСТАТЧИЛАХ” ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн А/46 дугаар тушаалын дагуу "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудыг аттестатчилах” хяналт шалгалтыг ХХҮХ, ТНААХ, Цагдаагийн 1,2,3 хэлтсийн мэргэжилтэн, албан хаагчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, стандартын шаардлагыг хангуулах, камержуулалт, хаягжилтыг сайжруулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх, үйлчилгээний соёл, хоолны цэсэнд шим тэжээлийн мэдээллийг тусгах, гэр бүлийн болон хүүхдийн хоолны цэстэй байх шаардлагыг тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар 12 ресторан, 9 баар, 3 кафе нийт 24 хоол үйлдвэрлэлийн газар, 96 хүнсний дэлгүүр аттестатчилалд хамрагдаад байна.
Сэтгэгдэл байхгүй байна.