ТАНИЛЦ: ИОГИЙН ӨРӨӨ ТҮРЭЭСЭЛЖ, “ӨӨРТӨӨ” 45 САЯЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН ДАРГА
Шилэн Цогоо хочит иргэн Б.Цогтгэрэл өнгөрсөн долоо хоногоос шилэн дансны мэдээллийг "ухаж” олон нийтэд дэлгэсээр байгаа юм. Түүний дотор хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ төсвийн мөнгөөр шаардлагагүй зүйлсэд тэр тусмаа хувийн чанартай зүйлсэд мөнгө үрсэн нь олны эгдүүцлийг хүргэлээ.
БАРИМТ 1
Х.Бум-Эрдэнэ нь Шангри ла Улаанбаатар зочид буудлын иогийн өрөөний түрээсэнд 2019 оны 1-р сарын 16-нд 30.000.000 сая төгрөг төлж, гарын үсэг зуржээ.
Асуулт:Тухайн байгууллага ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч, иог хичээллүүлэх шаардлага гарсан гэж үзвэл заавал Улаанбаатарын хамгийн өндөр төлбөртэй барилгад сард 30 саяар өрөө түрээслэх шаардлага байсан уу?
БАРИМТ 2
Х.Бум-Эрдэнэ нь ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИЙН гүйцэтгэх захирал бөгөөд дэд захирал С.Дамдиндорж нь 2019 оны 12-р сарын 27-нд гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэд зориулан тушаал гаргаж, орон сууцны нөхцөл сайжруулахад зориулан 45.000.000 төгрөгийг төсвөөс гаргажээ.
Асуулт:Хадгаламжийн даатгалын корпорац нь бусад төрийн өмчит компаниуд шиг ашгийн төлөө биш. Ашиг орлогогүй байгууллага, захирлаа үр бүтээлтэй ажилласнаа юугаар хэнээр хэрхэн яаж дүгнүүлээд ийнхүү дэд захирлаараа өөрийгөө шагнуулж байгаа вэ?
БАРИМТ 3
2019 оны 2-р сарын 28-нд ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИЙН гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ "Интернэйшнл Медикал Сентер” ХХК буюу эмнэлэгт 10.500.000 сая төгрөгөөр урьдчилан сэргийлэх үзлэг, багц шинжилгээ хийх гэрээг байгуулж, төлбөрөө шилжүүлжээ.
Асуулт:ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦ нь ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаардаг сайн байгууллага гэж бодъё. Төрийн өмчийн бүх эмнэлгүүд урьдчилсан сэргийлэх үзлэг, багц шинжилгээг хийдэг ба ЭМД-ийн дэвтрээ үзүүлээд аль ч эмнэлэгт регистрийн дугаараараа насны ангиллын дагуу үзлэгт хамрагдах боломжтой. Тэд төсвийн мөнгөөр яагаад ингэж тансаглах болов?
Сэтгэгдэл байхгүй байна.